COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ Пхеньяны НҮБ-д үг хэлэх эрхийг хасахыг уриаллаа

2017 оны 12 сарын 02
Arslan.mn

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай  хуралдаан  хийж  Умард  Солонгосын сүүлийн  баллистик  пуужингийн туршилттай  холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Энэ удаад  тус зөвлөлийн гишүүд  нэгэн дуугаар  Умардын  туршилтыг  зэмлэн  буруушааж байлаа.  Умард  Солонгос  энэ  үйлдлээрээ  Солонгосын хойгт төдийгүй дэлхийн  хамтын  нийгэмлэгт  аюул  заналхийлэл учруулж,  нөхцөл байдлыг  хүндрүүлж  байна гэдгийг  цохон  тэмдэглэсэн  байна.

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаан  2 цагийн туршид  үргэлжилсэн  байна.  Гэхдээ тодорхой  шийдэл,  нэгдсэн  стратеги төлөвлөгөө  гэхээр  зүйлд  хүрсэнгүй. Харин Солонгосын хойгийн байдлыг  хурцатгах  алхам хийхээс  цаашид  зайлсхийхийг  уриалж  байлаа.  Гэхдээ  Умард  Солонгосын асуудлаар АНУ  нэлээд хатуу,  дайсагнасан  байр  суурь  илэрхийлж  байсныг  хэвлэлүүд  онцолж  байна. НҮБ дэх АНУ-ын  суурин төлөөлөгч  Никки Хейли  хамтын  нийгэмлэгийн  улс орнуудад  хандаж  Пхеньянаас дипломат  болон бусад бүх холбоо харилцаагаа таслахыг уриалсан  төдийгүй  Умард  Солонгосын НҮБ  д  үг хэлэх эрхийг хасахыг  санал  болгосон  байна.

Мөн тэрээр  АНУ  Умард Солонгостой  дайтахыг хүсэхгүй  байгаа ч  дайн  эхэллээ  гэхэд  Умард  Солонгосын  дэглэмийг  бүрэн  сүйрүүлж,  устгах  болно  гэдгийг  тэмдэглэн хэлж байлаа. Харин Өмнөд Солонгос, Хятад улсуудын  суурин  төлөөлөгчид  итгэл найдвараа алдах эрт байгааг сануулахын хамтаар  зөвхөн  яриа хэлэлцээний  замаар  л Солонгосын  хойгт  эмх замбараагүй байдал үүсэхээс  сэргийлж  чадахыг  анхааруулж  байна.  энэ  хооронд  НҮБ-ын  дэргэдэх   ОХУ-ын  суурин төлөөлөгч  Василий Небезня Москва, Бээжингийн хамтран  боловсруулж  бэлтгэсэн   Умард  Солонгосын  цөмийн  хөтөлбөрийг  царцаахад  чиглэгдсэн   замын  зураг  төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалж  байлаа. Энэ  хооронд НҮБ-ын Ерөнхий ассамблейн  72-р  чуулганы  тэргүүний  хэвлэлийн нарийн  бичгийн дарга  Бренден  Варма Пхеньяний  НҮБ  дэх  үг  хэлэх, санал  өгөх эрхийг нь хасах АНУ-ын  саналд  тайлбар хийгээд  байна.  

НҮБ-ын дүрмийн  5-р заалтыг хэрэгжүүлж тухайн  улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн эгнээнээс Аюулгүйн  зөвлөлийн зөвлөмжийн дагуу  хөөснөөр үг хэлэх, санал  өгөх эрхийг  нь хасах боломжтойг  тэрээр тайлбарласан  байна. Мөн НҮБ-ын  дүрмийн 6-рд зааснаар олон улсын  хамтын  нийгэмлэгийн  дүрэмд  заасан  зарчмуудыг  системтэйгээр  зөрчиж байгаа  улс  орныг мөн л Аюулгүйн  зөвлөлийн зөвлөмжөөр НҮБ-ын Ерөнхий ассамслейгаас  хасч  болохыг мэдээлсэн  юм. Гэхдээ  тэрээр  Умард  Солонгосын  эсрэг  ийм арга хэмжээ авах  хүсэлт  одоогоор  ирээгүй  байгааг  мэдэгдээд  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50566
0 эможи
keyboard_arrow_up