COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Меркель Демократ намтай дахин хамтарч “ИХ ЭВСЭЛ“ байгуулахыг эрмэлзэж байна

2017 оны 11 сарын 28

Arslan.mn

Германы Канцлер Ангела Меркель Социал Демократ намтай дахин хамтарч "Их эвсэл" байгуулах эсэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ. "Сонгуулийн кампанит ажлын үеэр Социал Демократ нам “Их эвсэл”-ийн талаар таатай зүйл яриагүйд гайхаж байна. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр нам ажлаа хангалттай сайн гүйцэтгэсэн" гэдгийг тэрбээр онцолжээ. 

Arslan.mn

Түүнчлэн Ангела Меркель, Мартин Шульц нар пүрэв гарагт уулзаж, эвслийн Засгийн газар бүрдүүлэх асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.

Arslan.mn

ХБНГУ-ын Социал Демократ намын тэргүүн Мартин Шульц "Социал Демократ намын удирдлагууд шинээр Засгийн газар бүрдүүлэхэд ямар үүрэг оролцоотой байх вэ гэсэн асуудлаар нээлттэй санал солилцож, шийдвэрээ гаргалаа. Үүнтэй холбоотойгоор ирэх өдрүүдэд маш олон уулзалт болно. Өөрөөр хэлбэл бид намынхаа цаашид авч хэрэгжүүлэх бодлогыг нухацтай хэлэлцэнэ. Одоогоор нэг л зүйл тодорхой болоод байна. Намын удирдлагуудын уулзалт биднийг Засгийн газар байгуулах яриа хэлэлцээнд оролцоход хүргэсэн" гэж мэдэгдлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50329
0 эможи
keyboard_arrow_up