7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Америк-Хятадын худалдааны дайн эрчимжлээ

админ
2019 оны 8 сарын 24

Баасан гарагт АНУ, Хятад улсууд харилцан нэг нэгнийхээ эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарласнаар дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд үргэлжилж байгаа худалдааны дайн эрчимжих шатандаа орлоо.

Arslan.mn

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын $300 тэрбумын дүнтэй бараанд импортын 10 хувийн татвар оноох шийдвэрээ зарласан юм.

Тэгвэл өчигдөр үүний хариу болгож Хятадын засгийн газар АНУ-ын $75 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын 10 хувийн татвар оноох болсныг зарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Хятадын засгийн газрын шийдвэрт тэр дор нь хариу өгөв. Трамп одоо 25 хувийн импортын татвартай байгаа Хятадын $250 тэрбумын бараанд аравдугаар сарын 1-нээс эхлэн 30 хувийн татвар оноох болсныг мэдэгдэж, есдүгээр сарын 1-нээс эхлэх $300 тэрбумын барааны 10 хувийн татварыг 15 хувь болгож өсгөх болсныг твиттер хуудсандаа зарлажээ.

АНУ нь жилд $550 орчим тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Хятадаас импортлодог. Тэгвэл Трампын шийдвэрийн дагуу тус улсын Хятадаас авдаг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болох гэж байна.

Харьцуулбал Хятад улс 2018 онд АНУ-аас $120 тэрбумын бараа импортложээ. Хятад улсын Америкаас авдаг гол гурван бараа бүтээгдэхүүн нь нисэх онгоц, шар буурцаг, автомашин байдаг.

Шийдвэрээ зарлахдаа Дональд Трамп “Тэд манай олон зуун тэрбумын үнэтэй оюуны өмчийг хулгайлдаг, үүнийгээ үргэлжлүүлэхийг хүсэж байна. Би үүнийгхэрхэвч зөвшөөрөхгүй! Шууд хэлэхэд бидэнд Хятад улс хэрэггүй. Энэ улсгүйгээр бид хамаагүй дээр байх болно. Хятад улс олон арван жилийн турш АНУ-аас асар их хэмжээний мөнгө олж, луйвардаж байгаа. Үүнийг зогсоох ёстой!” гэж мэдэгдсэн байна.

Тэр мөн Америкийн компаниудад хандаж бизнесээ Хятадаас хамааралгүй болгох арга замыг даруй хайж эхлэхийг тушаасан юм.

Хоёр гүрний хооронд өрнөсөн өчигдрийн үйл явдал угаас хүнд байдалд байгаа АНУ-ын хөрөнгийн зах зээлд том цохилт болов.

Өчигдөр Dow Jones Industrial Average индекс 2.6 хувийн уналттай хаагдсан бол NASDAQ индекс 3 хувиар унажээ.

Дональд Трамп АНУ-ын эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бодлогын хүүг бүхэл нэгжээр бууруулахыг Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч Жером Пауэлаас олон удаа шаардаж байгаа.

Уг арга хэмжээг голдуу эдийн засгийн хямрал ойртсон үед хэрэгжүүлдэг юм. Өчигдөр болсон санхүүгийн томоохон чуулганд үг хэлэхдээ Жером Пауэл ийм онцгой алхам хийх төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн нь Трампыг бухимдуулсан байна.

Дональд Трамп “Холбооны Нөөцийн банк бас л юу ч хийсэнгүй!…Надад нэг асуулт байна. Манай орны хамгийн том дайсан Жером Пауэл уу, Ши Жиньпин үү?” гэж твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607192
0 эможи

nana
2019-08-24 22:05
super
Зочин
2019-08-24 11:35
сонирхолтой
keyboard_arrow_up