7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хятад эцэг эхчүүд хөвгүүдээ K-pop урсгалд автахаас сэргийлж, “эрчүүдийн“ клубт хамруулдаг болжээ

админ
2019 оны 4 сарын 29

Солонгосын урлаг, соёлыг дагаж Азийн орнуудад K-pop урсгал хүчтэй нэвтэрч байгаа билээ. Залуучуудын үлгэр дуурайлал авч, шүтэн биширдэг эрэгтэй одод нүүрээ будаж, ээмэг зүүх зэргээр "эмэгтэйлэг" стилийг бүрдүүлдэг нь зарим эцэг эхчүүдийн санааг зовоож байна. 

Тэгвэл уг урсгалыг газар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой клубууд Хятадад эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тухайлбал 2012 онд байгуулагдсан "Real Man Training Club" гэх клуб нь хөвгүүдийг дасгалжуулж, тэсвэр хатуулжилтай эрчүүд болгон төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тус клубыг үүсгэн байгуулагч Танг өмнө нь сургуульд багшилж байжээ.

Цэцэрлэгт хүрээлэнд цугларсан хөвгүүд "жинхэнэ эр хүн" гэсэн бичигтэй тууз толгойдоо зүүж, цээж нүцгэн гүйх аж. Энэ нь тус клубын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд заримдаа тэд хөлбөмбөг тоглож, бөх барилдах, боксоор хичээллэх зэргээр дасгал сургуулилт хийдэг юм байна. Хөвгүүдийн хамгийн бага нь 7 настай аж. Энэ мэт тэсвэр хатуужил шаардсан биеийн дасгал хөдөлгөөн нь хөвгүүдийг эрэгтэйлэг шинж чанараа хадгалж, өөртэй итгэлтэй эр хүн болж төлөвшихөд тус болно гэж эцэг эхчүүд үзэж байгаагаа ярьжээ. 

Дашрамд дурдахад, өмнө нь сурагчдад зориулсан телевизийн хөтөлбөрт 'F4' хөвгүүдийн хамтлагийн үзүүлбэрийг оруулсан нь эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэж, Боловсролын яаманд гомдол гаргахад хүргэж байжээ. Хятадын хэвлэлүүд ч "өвчтэй", "доройтсон" соёл үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн өнгө аястай мэдээлэл цацаж байгаа юм. Мөн энэ жилээс эхлэн Хятадын видео вэб сайтууд ээмэг зүүсэн эрчүүдийн бичлэгийг цацахдаа ээмэгтэй хэсгийг нь далдалдаг болжээ. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
602809
8 эможи

нүд чих
2019-05-03 15:29
Эзэнтэй улс ийм мундаг байна.Хятадууд дэлхийд хамгийн олон хүн амтай хэр баргий юманд автахгүй улс .Гэтэл манай цаөхөн хүн амтай Монголд юу болж байгааг анхаардаг эзэн алгадаа.Чих хамартаа ээмэг зүүж,чивээ товойлгосон.чөргөр нарийн шилбээн барьсан бариу резинин өмд өмсөж,булчин шөрмөснийхөө хөгжлийг боосон хувцасаар гангарч,ирээдүйд эр эм нь мэдэгдэхгүй, ямарч эрийн шинжгүй, манин ч биш, монгол эр хүний төрхгүй хүнэнцэрүүдээр дүүрч эр цэргийн албанд тэнцэхгүй.эмдээ гологдсон эрэмдэгүүд олширч монгол мөхөх замруугаа орох замаа.засч байна даа. Хэрүүлээ цагаа бардаг төрийнхөн, эх хүүхдийн ээж аавын цаашлаад эх орны эрх ашиг ярьдаг төрийн болон ОНБ -ууд анхаарах л асуудал.Даанс хэүүлдээ хөтлөгдөөд.идэж уух юмаа булаацалдаад өөрийг бодохгүй лдээ.
Зочин
2019-04-29 18:54
neeree uchirgui chorgor doojoogui erchuud yu n goy baigaan
зочин
2019-04-29 17:57
хятадууд айхтар хүмүүс
keyboard_arrow_up