COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс алтны борлуулалтаар дэлхийд тэргүүлэв

2019 оны 2 сарын 02

Хятадын Алтны холбооны бүртгэлийн тоо баримтаар, 2018 онд Хятадын алтны борлуулалтын хэмжээ 1151.43 тоннд хүрч, 2017 оныхоос 5.73 хувиар өсөж, 6 жил дараалан дэлхийд тэргүүлжээ.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2018 онд, Хятадын шижир алтан эдлэлийн борлуулалтын хэмжээ 736.29 тонн хүрч, 2017 оныхоос 5.71 хувиар, алтан гулдмай 285.2 тоннд хүрч, 3.19 хувиар өсөж, алтан зоос 24 тоннд хүрч 7.69 хувиар буурч, аж үйлдвэр, бусад газарт ашигласан алт 105.94 тоннд хүрч 17.48 хувиар өсжээ.

2018 онд, Хятадын дотоодын алтны олборлолт 5.8 хувь буюу 401.119 тонноор буурсан боловч мөн л дэлхийд тэргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599951
0 эможи

keyboard_arrow_up