COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цөмийн зэвсэгийн талаар Бээжинд 5 том гүрний хаалттай уулзалт болж байна

2019 оны 1 сарын 31

Холбоотой Зураг

Цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болох ОХУ, Их британи, Хятад, АНУ, Францын төлөөлөгчид Бээжин хотноо цөмийн зэвсэгт хяналт тавих асуудал хэлэлцэж байна. Уулзалт өнөөдөр, маргааш үргэлжилж, хаалттай болж байна. Төлөөлөгчид уулзалтын хоёр дахь өдөр буюу маргааш хэвлэлийнхэнтэй уулзаж, хэлэлцсэн асуудлаарх байр сууриа илэрхийлнэ.

Оросын тал энэ уулзалтаар АНУ ойрын болон дунд зайны тусгалтай пуужинг устгах гэрээнээс гарах болсон асуудлыг хөндөж, Америкийн төлөөлөгчтэй уулзаж ярилцахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ нь Бээжингийн хуралд оролцож байгаа Америкийн төлөөлөгч энэ асуудлаар харилцан ярилцахад бэлэн эсэх нь тодорхойгүй байна. Бээжингээс ирж байгаа мэдээгээр: “цөмийн зэвсэгтэй 5 гүрний уулзалт нэлээд хүнд явагдаж байна, ОХУ болон Өрнөд хооронд харилцан итгэлцэл байхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ 5 гүрэн хооронд харилцаа холбоо тогтоох ийм хэлбэр зайлшгүй чухал гэдгийг ажиглагчид хэлж байна. Бас нэг мэдээгээр, уулзалтад оролцогчид дүнгийн хамтарсан мэдэгдэлгүй уулзалтаа дуусгахаар болжээ. 1945 оноос хойш цөмийн зэвсэгтэй дээрх 5 гүрэнд 128 мянган ширхэг цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэсэн гэх тоо баримт байдаг ч энэ нь бодит мэдээлэл гэдгийг өнөөг хүртэл нотолж чадаагүй байдаг байна, тухайлбал АНУ-д 65 төрлийн 70 мянга гаруй цэнэгт хошуу, ЗХУ ба ОХУ-д 55 мянган цэнэгт хошуу, Их британи улсад 1,26 мянга, Францад 1,2 мянга, БНХАУ-д 0,75 мянгыг үйлдвэрлэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох дээрх 5 улс дэлхий дээр цөмийн зэвсэгтэй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улс юм. Мөн дээрх 5 улс дэлхийн 2-р дайны дараа олон улсын харилцааны систем бүрэлдэхэд чухал үүрэгтэй оролцсон гэж үздэг. Тэр ч утгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох энэ 5 гүрэн олон улсад энх тайван, аюулгүй байдал тогтоох үйл хэрэгт гол хариуцлагыг хүлээдэг.

Эх сурвалж: mnb.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599878
0 эможи

keyboard_arrow_up