COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл хот К-ПОП ордонтой болно

2019 оны 1 сарын 15

Өмнөд Солонгост анхны К-ПОП ордон 2024 онд Сөүл хотод байгуулагдана. Энэ сарын 9-нд Сөүл хотын захиргаанаас хотынхоо хойд хэсэгт К-ПОП ордон байгуулах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж хотын захиргаа үзэж байгаа юм.
"Бид ирэх жилийн есдүгээр сараас "Seoul Arena" ордны барилгын ажлыг эхэлнэ.  Чандон буудлын дэргэд 50 мянган ам метр газарт барьж, 2023 онд дуусгах төлөвлөгөөтэй байна" гэж албан мэдэгдэлд дурджээ.
"Seoul Arena" цогцолборт 2000 хүний суудалтай концертийн танхим, К-ПОП-ын түүхийн музей, үзэсгэлэн, театр байхаас гадна К-ПОП-ын Алдрын танхим байгуулах гэнэ. "Seoul Arena" цогцолбор жилд 90 гаруй концерт хүлээн авах ажээ.
 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599257
2 эможи

keyboard_arrow_up