COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бээжин агаарын бохирдлыг бууруулахын тулд 1000 гаруй ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2018 оны 7 сарын 30

БНХАУ Бээжин хот дахь 1000 гаруй аж үйлдвэрээ 2020 он гэхэд хаана гэж мэдэгдлээ. Хотын агаарын бохирдлыг багасгах болон хөрш, бүс нутгуудын эдийн засагт анхаарах, орлогыг нэмэгдүүлэх зорилготой хийгдэж буй хөтөлбөрийн хүрээнд ийм шийдвэр гаргажээ.

Бээжин нь динамик, өндөр технологийн үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлж, ‘энгийн’ аж үйлдвэрлэлийг хална гэж Бээжин хотын захиргаанаас гаргасан бодлого зохицуулалтын тайланд дурджээ.

Бээжин аль хэдийн 19 мянга 500 үйлдвэрээ бүртгэлээс хассан бөгөөд эхний ээлжид 2465 ‘энгийн’ үйлдвэрээ хаах эсвэл өөр бүс нутагт нүүлгэнэ гэжээ.

2014 онд БНХАУ Бээжин-Тяньжин-Хэбэй гэсэн мужийн харилцааг сайжруулах төлөвлөгөөт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь тус гурван мужийн хооронд өрсөлдөөн бий болгох зорилготой аж. Нөөц боломжоо үгүй хийх, үйлдвэрлэлийн хэт ачааллыг багасгах, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажилладаг байна.

Энэ ажлын хүрээнд Бээжин хотын аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийг зогсоох, түүнчлэн их сургуулиуд болон зарим төрийн байгууллагуудыг Хэбэй мужийн шинэ эдийн засгийн бүс болох Шионган руу шилжүүлэхээр төлөвлөж байна.

Хүнд үйлдвэрлэлээр танигдсан Хэбэй мужийг хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татахын тулд эрүүл мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийх, тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох зэрэг ажлууд хийгдэх аж.

Хятадын Засгийн газрын энэ жилийн тайланд Хэбэй мужийн дундаж орлогыг 2013 оноос хойш 41 хувиар нэмэгдүүлсэн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593268
0 эможи

keyboard_arrow_up