COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Европын орнууд ОХУ-ын дипломатчидыг нутаг буцаахаар боллоо

2018 оны 3 сарын 28

Европын 20 гаруй улс Их Британийн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлэн ОХУ-ын хэдэн арван дипломатчидыг  нутаг буцаах шийдвэр гаргаад байна. 

Энэ сарын эхээр Их Британид ЗХУ болон ОХУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг хордуулсан хэрэг гарсан билээ. 

Уг хэргийг оросууд үйлдсэн хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн.

АНУ-ын Төрийн департаментаас мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон болон Нью Йорк хотод ажиллаж байгаа Оросын 60 дипломатчийг эх нутаг руу нь буцаах, Сиэтл дэх ОХУ-ын консулын газрыг хаах зарлигийг биечлэн өгсөн гэнэ. Америкийн Тагнуулын албанаас эдгээр дипломатчийг Оросын тагнуулчид хэмээн үзэж байгаа аж. 

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй Оросын 100 гаруй дипломатчийг эх орон руу нь буцаах шийдвэрт Москвагийн зүгээс хатуу хариу барих болно гэдгээ мэдэгдсэн байна.

Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Хизэр Нойертын мэдээлж байгаагаар ОХУ-д үзүүлж буй дэлхий дахины хариу үйлдэлд Вашингтон гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Түүний ярьж байгаагаар Америкийн эрх баригчид бусад улс орнуудтай урьд хожид байгаагүйгээрээ эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах гэж өнгөрсөн гурван долоо хоногийн турш зогсолтгүй ажилласан гэнэ. 

Өнгөрсөн мягмар гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ыг Европын болон барууны улс орнуудад маш хүчтэй дарамт шахалт үзүүлж, ийм шийдвэр гаргахад хүргэсэн хэмээн буруутгасан юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй Оросын 100 гаруй дипломатчийг эх орон руу нь буцаах шийдвэрт Москвагийн зүгээс хатуу хариу барих болно гэдгээ мэдэгдсэн байна.

Дараах орнуудаас Оросын дипломатчидыг нутаг буцаахаар болжээ

Ташкент хотод болсон уулзалтын үеэр С.Лавров,

“Оросын ганц нэг дипломатчийг нутаг буцаах шийдвэр гаргахдаа тус улсын зүгээс биднээс сэмээрхэн уучлалт гуйдаг. Энэ шийдвэрийнх нь цаана ямар их дарамт шахалт байгааг бид сайн мэддэг. Энэ нь Вашингтоны удирдлагуудын олон улсын тавцанд ашигладаг гол хэрэгсэл л дээ.” хэмээн онцолжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн мэдээлж байгаагаар 23 улс Оросын 115 гаруй дипломатчийг эх орон руу нь буцаах шийдвэр гаргажээ. Дипломатчидыг нь ийм олноор нь буцааж байсан явдал  Кремлийн хувьд анхны тохиолдолд болоод байгаа гэнэ. 

Тереза Мэй, “ Бид олон улсын хууль журмаар даажигнаж, бидний үнэт зүйлсийг унагаж, аюулгүй байдалд маань заналхийлэхийг тэвчихгүй.” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британийн холбоотон улсууд дээрх шийдвэрүүдийг зөвхөн эв нэгдлийн төлөө бус ОХУ өөрсдийнх нь ч улс орны аюулгүй байдалд заналхийлж, Оросын дайсагнал тэдгээр улсад нөлөөлж байгаа учраас гаргасан гэж Их Британийн Ерөнхий сайд онцолжээ. 

Австри, Португал, Грек, Мальта зэрэг цөөхөн хэдэн улс Оросын эсрэг ямар нэг шийдвэр гаргахаас татгалзсан байна. Ихэнх орнууд ОХУ-тай харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа нь Их Британийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Оросын ганц нэг дипломатчийг нутаг буцаах шийдвэр гаргаснаас нь харж болохоор байна.

Их Британийн зүгээс энэ зун ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-нд төлөөлөгчдөө явуулахаас татгалзаж байгаа ба бусад орнууд ч энэхүү жишээг дагаасай гэж хүсч байгаа аж. Гэсэн хэдий ч ихэнх орнууд тэр дундаа германчууд ОХУ-тай нөхөрсөг байгааг мөн Европын холбооноос Оросын эсрэг тавих хориг хязгаарлагдмал гэдгийг Их Британийн эрх баригчид үгүйсгэхгүй байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55429
0 эможи
keyboard_arrow_up