COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Путинээс бусад бүх нэр дэвшигчид “ХЭЛБЭР ТӨДИЙ”

2018 оны 3 сарын 15

ОХУ-ын иргэд энэ ням гараг буюу 18-ны өдөр ирэх зургаан жилд улс орныг нь удирдах төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ удаа нийт найман нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 2000, 2004 болон 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин дөрөв дэх удаагаа нэр дэвшиж байна.

Тэрбээр сонгуульд ялалт байгуулах нь бараг тодорхой болоод байгаа нь нууц биш. Олон нийтийн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 70 гаруй хувь нь Кремлийн удирдагч 65 настай Путиний төлөө саналаа өгчээ.

"Ард иргэдэд өөр сонголт байхгүй учраас мөн юмыг бодитой харж чадахгүй байгаа учраас л Путиний бодлого дэмжлэг ихээр авч байна." гэв

Олон нийтэд хэдийнээ танигдсан Оросын Левада судалгааны төвийн дарга, социологич Лев Гудковын хэлж байгаагаар В.Путин маш өндөр үзүүлэлттэй явж байгаа гэнэ.

Тэрбээр, “Нийгэмд тархаад буй эх оронч үзлийн давлагааны талаар ярихаа больё, зүгээр л ард иргэдэд өөр сонголт байхгүй учраас мөн юмыг бодитой харж чадахгүй байгаа учраас л Путиний бодлого дэмжлэг ихээр авч байна.” хэмээн Дойче Велле агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Түүний хэлж байгаагаар Путин төрийн эрхэнд үлдсэнээр сайхан амьдралын баталгаа өгч чадна гэж ихэнх оросууд итгэж байгаа гэнэ.

ӨРСӨЛДӨГЧИД

Бие даан нэр дэвшиж буй Путинээс гадна Либерал Ардчилсан намын тэргүүн, популист Владимир Жириновский, либерал сөрөг хүчний улс төрч Григорий Явлинский нар тус тус өрсөлдөж байна.

Түүнээс гадна саналын хуудаснаа хэд хэдэн шинэ нүүр царай нэмэгджээ. Геннадий Зюгановын оронд коммунист намынхан Сталиныг шүтэн бишрэгч Павел Грудининийг “сойсон” нь цагаа олсон хэрэг байв.

Москва хотын ойролцоох газар тариалангийн бизнесээ амжилттай эрхэлж буй 57 настай Грудинин олон нийтийн санал асуулгаар Путиний ард явж байгаа аж.

Путинээс бусад бүх нэр дэвшигчид олон нийтийн санал асуулгаар 10-аас доош хувийн үзүүлэлттэй явж байгаа нь энд жинхэнэ өрсөлдөөн байхгүйг харуулж байна.

Бас нэгэн шинэ нүүр царай бол энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй цорын ганц эмэгтэй, 36 настай Ксения Собчак. Тэрээр Санкт-Петербург хотын дарга асан Анатолий Собчакийн охин юм.

Собчакийг 1990-ээд онд хотын даргын албан тушаалд байхад нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин түүний орлогч даргаар ажиллаж байсан түүхтэй.

“Бүгдийн эсрэг” нэр зүүгээд буй Ксения Собчак сөрөг хүчнийхний дэмжлэгийг авахаар хичээж байгаа ба нэг талаараа сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд Кремльд тус хүргэж байгаа гэж хэлэхэд болох юм.

Ингээд харахад энэ сонгуульд улс төрийн “зүүнээс”, “баруун” хүртэл  бүхий л үзэл бодлыг баримтлагчдаас нэг нэг төлөөлөл өрсөлдөж байгаа харагдах боловч энэ нь зүгээр нэг хэлбэр төдий л юм.

Путинээс бусад бүх нэр дэвшигчид олон нийтийн санал асуулгаар 10-аас доош хувийн үзүүлэлттэй явж байгаа нь энд жинхэнэ өрсөлдөөн байхгүйг харуулж байна.

Нэр дэвшигчдээс зарим нь Кремлийн талд ажиллаж байгаа хэмээн сэжиглэгдэж байна. Зурагтаар гарч буй мэтгэлцээнүүдээр Путинийг шүүмжилж байгаа нь сонсогдох ч сүүл рүүгээ хямд  телевизийн шоуны агуулгатай болон ямар ч бодит үр дүнгүй болоод дуусна.

Гол нь нэр дэвшигч Путин өөрөө ганц ч мэтгэлцээнд ороогүй.

НАВАЛЬНЫЙГ ХАССАН НЬ

Сөрөг хүчний лидер Алексей Навальный олон нийтэд Путиний нэг номерын өрсөлдөгч гэдгээрээ танигдсан. Түүнийг сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрөөгүй бөгөөд тэрээр энэ удаагийн сонгуулийг эсэргүүцэхийг уриалж байгаа нэгэн юм.

41 настай Навальныйг санхүүгийн гэмт хэрэгт холбоотой хэмээн шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн билээ. Авлигын эсрэг хүчтэй тэмцэгчдийн нэг тэрээр түүнд тохсон хэргийг улс төрийн шоу хэмээн тодорхойлон, давж заалдах шүүхэд хандаад байгаа гэнэ.

Алексей Навальный ОХУ-ын сөрөг хүчний хамгийн нөлөө бүхий улс төрч бөгөөд олон нийтийг хамарсан хэд хэдэн томоохон эсэргүүцлийн жагсаалуудыг зохион байгуулаад байгаа юм. Тэрбээр сонгуульд өрсөлдсөн бол Путинийг ялж чадахгүй байсан ч эцсийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Алексей Навальный, “Хүмүүс дарангуйллын эсрэг босох эрхтэй гэж би үздэг." гэв 

Энэ удаагийн сонгуулийн хамгийн тодорхой бус байгаа зүйл гэвэл Путиний ялалтын дараа Навальный эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах эсэх юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Дойче Велле агентлагт өгсөн ярилцлагадаа Алексей Навальный, “Хүмүүс дарангуйллын эсрэг босох эрхтэй гэж би үздэг. Одоогийн байдлаар дандаа тайван жагсаал л зохион байгуулсан. Гэтэл тайван жагсаж байгаа хүмүүсийг эрх баригчид л цэрэг цагдаагийн хүчээр тараадаг.” хэмээн ярьсан юм.

2012 онд Алексей Навальный В.Путинийг Ерөнхийлөгчийн хувиар Кремльд эргэн ирэхийг эсэргүүцсэн. Түүнтэй санал нийлсэн дундаж давхаргын хэдэн 10 мянган иргэд гудамж талбайд цугларсан нь Путиний сайн удирдагч гэсэн имижийг анх удаа сэвтүүлээд авсан явдал байв.

2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа В.Путин иргэдийн жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж, Росгвардия нэртэй цэргийн хүчний албыг үүсгэн байгуулсан. Тус алба нь үймээн самууныг дарах зорилготой ажилладаг ба В.Путиний өөрийнх нь удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг.

СОНГУУЛИЙН ИРЦИЙН ТУХАЙД

Оросын Сонгуулийн төв хорооны даргын даалгавар бол сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх юм. Сүүлийн жилүүдэд сонгуульд саналаа өгөх сонгогчдын тоо цөөрсөөр байгаа ба Москва зэрэг томоохон хотуудад ихээр ажиглагдах болсон гэнэ.

Эрх баригчид иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг бүхий л аргаараа уриалж байгаа аж. Саналаа өгөхийг уриалж нийгмийн сүлжээгээр хошин бичлэгүүд тарааж, сүүний саван дээр сурталчилгаа байрлуулж, бүр зарим газарт сонгуулийн өдөр хавдрын оношилгоо үнэгүй хийлгүүлэх боломж олгож байгаа гэнэ.

Сонгуулийн өдрийг 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн өдөртэй давхцуулсан нь ч учиртай. 

Иргэдийн дунд ямар нэг эсэргүүцлийн уур амьсгал мэдрэгдэхгүй байгаа нь юуны түрүүнд гадаад бодлоготой холбоотой байж болох юм.

В.ПУТИН ЮУ ХИЙВ

В.Путиний гурав дахь бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Тэрээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу зургаан жил төрийн эрхэнд суусан билээ. Орос улс өмнөхөөсөө тэс өөр болсон ба Крымийн хойгийг улсдаа нэгтгэсэн явдал үүнд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн.

Гэтэл ОХУ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх явдал байдлыг дордуулсан.

Гэтэл ОХУ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх явдал байдлыг дордуулсан.Энэ үйл явдал В.Путиний зогсонги байсан рейтингийг огцом дээшлүүлсэн ба ард иргэдийг түүний талд зогсож, Баруунтай зөрчилдөхөд хүргэсэн. Улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөхцөл байдлыг улам дэвэргэж ОХУ-ыг яг л бүслэгдсэн цайз мэт дүрслэх болсон билээ. Дайн байлдааны уур амьсгал оросуудын өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон гэхэд хилсдэхгүй.

Эхэндээ ч барууны орнууд ОХУ-д хориг тавихдаа дурамжхан байсан. Гэтэл ОХУ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх явдал байдлыг дордуулсан.

ОХУ-ын гол экспортын бүтээгдэхүүнүүд болох газрын тос болон байгалийн хийн үнэ 2014 онд уналтад орсон нь Оросын эдийн засагт барууны хоригоос илүү хохирол учруулсан юм. Энэ үйл явдлаас хойш Оросын эдийн засаг бага багаар сэргэж, инфляцийн түвшин суларсан хэдий ч 2017 онд бодит орлого дөрөв дэх жилээ дараалан буурч, 1.7 хувиар багасжээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад батлан хамгаалахын салбарт хамгийн их мөнгө зарцуулсан бол боловсрол болон эрүүл мэндийн салбарын зардал мэдэгдэхүйц багассан байна.

ХЭТИЙН ТӨЛӨВ

Сирийн хямралд Ерөнхийлөгч Башар Асадын талд ОХУ-ын талаас цэргийн хүчээ оруулсан нь ОХУ-ыг Ойрх Дорнод дахь том тоглогч гэдгийг баталж, олон улсын тавцанд В.Путиний тусгаарлагдсан явдлыг дуусгавар болгох боломжийг олгосон.

В.Путин ч үүгээрээ Орос улсыг дахин том, хүчтэй гүрэн болгох хүсэл эрмэлзлээ баталсан. Энэ сарын эхэнд улсын төв телевизээр хэлсэн үгэндээ тэрбээр ард түмнээ нэг ялалтаас нөгөө ялалт руу хөтөлж буй хүчирхэг удирдагч хэмээн тодорхойлсон.

Цөмийн шинэ зэвсэг танилцуулсан нь гэнэтийн байж чадсан. Мэдээж энэ нь цаагуураа мөнхийн өрсөлдөгч АНУ-д хандсан “Бидэнтэй орооцолдоод хэрэггүй.” гэсэн дохио байв.

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд бэлдэж байна. Өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй ОХУ үүнд хэзээ нэгэн цагт хариугаа барих болно.

В.Путиний сонгуулийн кампанит ажлын гол сэдэв нь гадаад бодлого. Сонгуулийн өдөр ойртох тусам тэрээр шинэ сонирхолтой мэдэгдлүүд хийж байгааг ажиглаж болно. “World Order 2018” нэртэй баримтат кино дээр В.Путин хэрэв Орос улс руу ямар нэг дайралт ирвэл тэрээр цөмийн зэвсгээ ашиглах болно хэмээн ярьжээ.

Цөмийн зэвсэг ашигласнаар дэлхий сөнөх байсан ч түүний шийдвэр хэвээр үлдэх гэнэ. Тэрбээр үүнийгээ, “Орос улс байхгүй болчихвол дэлхий оршин тогтнох ямар хэрэгтэй юм.” хэмээн тайлбарласан юм.

Гэсэн хэдий ч ОХУ-ын өмнө түгшүүртэй цаг үеүд хүлээсээр. АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд бэлдэж байна. Өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй ОХУ үүнд хэзээ нэгэн цагт хариугаа барих болно.

Украины зүүн хэсэгт намжаад байсан нөхцөл байдал хурцдах магадлал маш өндөр. Ойрх Дорнодод Сирийн хямрал улам газар авахаар заналхийлж байгаа нь ОХУ-аас илүү их цэргийн хүч шаардана.

Сүүлийн хэдэн жилүүдийг В.Путин цэргийн хүчээ чангатгахад  болон улсаа Баруунаас тусгаарлагдахад зарцуулсан. Зарим ажиглагчид ОХУ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үгүй бол энэ зун болох хөл бөмбөгийн ДАШТ-ий дараа хяналтаа алдах болно хэмээн үзэж байна.

Эх сурвалж: GOGO.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54914
0 эможи
keyboard_arrow_up