COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“МӨСӨН ЖААЛ” ЭЭЖЭЭСЭЭ ЭРГЭЖ ИРЭХИЙГ ГУЙВ

2018 оны 2 сарын 18

Arslan.mn 

Хятадын цахим сүлжээнд зураг нь гарснаас хойш “Мөсөн жаал” хочтой болсон найман настай Ван Фуманийг өхөөрдсөн олон хүн түүнд дулаан хувцас, ном, хичээлийн хэрэгсэл, чихэр жимс, тоглоом бүр Бээжин хот руу үнэгүй аялах  эрх өгсөн билээ. Гэвч Азийн улс үндэстнүүдийн уламжлалт баяр Цагаан сар болж буй энэ үед жаал хүү ээжтэйгээ уулзахыг юу юунаас илүү хүсч байгаа гэнэ. Жаал хүүгийн ээж хоёр жилийн өмнө түүнийг эмээ, эгчтэй нь орхиод явсан ажээ.

Харин Ван Цагаан сарын баярыг тохиолдуулан ээждээ  “Ээжээ, би таны ирэхийг хүлээгээд л байна. Та буцаад ир л дээ” хэмээн видео мэндчилгээ илгээжээ. Жаал хүүгийн ээж 2016 онд гэр бүлээ орхиж явснаас хойш цөөхөн удаа утсаар ярьжээ. Тэрбээр өнгөрсөн зун гэртээ ирсэн боловч нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулахыг шаарджээ. Гэвч нөхөр нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсээгүй тул маргааш нь яваад өгсөн аж. Хүүгийн аав хэлэхдээ “Тэр бидний ядуу зүдүү байдлын талаар байнга гомдоллож, бид байсхийгээд муудалцдаг байсан. Тэгээд нэг өдөр яваад өгсөн. Гэхдээ би түүнийг хэзээ нэгэн цагт хүүхдүүдийнхээ төлөө бидэн дээр буцаад ирнэ гэж найддаг. Ирэхгүй бол ядаж утсаар хүүхдүүдтэйгээ утсаар ярих байх ” хэмээн ярьжээ.

Хүү ээждээ зориулсан видео мэндчилгээнд “Би одоо ядуу байгаа ч гэсэн том болоод ажил сайн хийж, амьдралаа дээшлүүлнэ. Ээж, та ирээд ээж нар хүүхдүүдээ загнадаг шиг загнаарай. Эргээд ир л дээ” хэмээн хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
53985
4 эможи
keyboard_arrow_up