COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨМӨЗО-д 200-аад мянган хүн ЯДУУРАЛ-аас гарчээ

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Өвөр Монголын өөртөө засах орон өнгөрсөн 2017 онд 200 мянган хүнийг ядуурлаас гаргасан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байна. Өнгөрсөн онд орон нутгийн эрх баригчид ядуу хүн амд тусламж үзүүлэх үйл хэрэгт 12,1 тэрбум юань буюу 1,9 тэрбум доллар зарцуулжээ.

Тусламж хэрэгтэй ядуу хүн амын ихэнх нь алс хол хөдөө орон нутагт, тэр дотроо маш эмзэг экологийн орчинтой газар амьдардаг байсан тул орон нутгийн эрх баригчдын тусламжтайгаар 50-иад мянган хүнийг өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна. ӨМӨЗО энэ онд бас 200 мянган хүнийг ядуурлаас гаргах зорилт тавьсан байна. Өвөр Монголын ардын засгийн газрын төлөөлөгч Бу Сяолиний хэлснээр: “орон нутгийн эрх баригчид ядуу хүн амд тусламж үзүүлэх зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл хэрэгт хүч чармайлт тавихад бэлэн байна”.

Үүнээс гадна ӨМӨЗО нийгмийн халамж, хамгаалал дутмаг иргэдэд тусламж үзүүлэх үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, ядуу гэр бүлийн хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх, тэдэнд бүрэн дунд боловсрол эзэмшихэд нь, сургуулиа төгсөхөд нь туслахаар зорьж байна. Мөн ядуу бүс нутагт нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, ядуу нутагт аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудалд илүү их хөрөнгө мөнгө гаргахаар төлөвлөж байна.      

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53109
0 эможи
keyboard_arrow_up