COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс нүүрснээс татгалзаж, утаатай тэмцэж байна

2018 оны 1 сарын 16

Холбоотой Зураг

Хятад улс байгаль орчинд хор хөнөөл багатай, эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг ашиглах бодлого баримталж байгаа бөгөөд өнгөрөгч онд байгалийн хийн импортын хэмжээ нь 27 хувиар нэмэгдэж 68 сая тоннд хүрсэн тухай мэдээллэв.

ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сунпин өсөлтийн гол шалтгааныг тайлбарлахдаа “Төрөөс агаарын бохирдолтой тэмцэх бодлоготой шууд холбоотой” гэв.

Тус улс “Хойд бүс нутгийн”-хаа халаалт, эрчим хүчийг нүүрснээс биш байгалийн хий боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд  2017 онд 28 хотын 4,7 сая айл,өрх эрчим хүчний “цэвэр” эх үүсвэрийг ашиглах болжээ. 

Мөн Агаарын бохирдолд хяналт тавих албанаас  шалгалтыг өндөржүүлж, тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньси, Шаньдун, Хөнань зэрэг мужийн нийт 28 хотын 2100 обьектод шалгалт, үзлэг хийхдээ 21 зөрчил илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Үүнээс Хэбэй мужийн 6, Шаньси мужийн 4, Хөнань мужийн 1 компани тус тус агаарын бохирдлын “улбар шар” анхааруулгын үед зарим үйлдвэрлэлийг зогсоох шаардлагыг биелүүлээгүй зөрчил илэрчээ. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52392
0 эможи
keyboard_arrow_up