COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2018 онд БНХАУ ямар ШИНЭЧЛЭЛ хийх вэ?

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

Ерөнхийлөгч Ши Жиньпин шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэр  "БНХАУ 2018 онд өргөн цар хүрээг хамарсан шинэчлэл хийж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлнэ" гэдгийг  онцоллоо.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний хэлснээр дараах шинэчлэлийг хийх аж. Үүнд:

  • Энэ онд БНХАУ шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой тохионо. Бид хөгжил цэцэглэлтийг хангаж, орчин цагийн БНХАУ-ыг бий болгохын тулд шинэчлэл хийх ёстой. Үүнийг хэрэгжүүлснээр бид хятад мөрөөдлийг ойлгох.
  • БНХАУ НҮБ-ын гишүүний статусаа хадгалахын зэрэгцээ олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэх болно. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа биелүүлж, “Нэг бүс, Нэг зам” санаачилгыг урагшлуулна. Ингэснээр БНХАУ энх тайван тогтооход гол үүрэг гүйцэтгэгч, олон улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч төдийгүй, олон улсын дэг журмыг сахигч байх.
  • БНХАУ энэ онд мөнгөний тэнцвэрт бодлогоо үргэлжлүүлж, өр, дотоодын нийт бүтээгдэхүүний зохистой харьцааг хангахад анхаарах
  • БНХАУ-ын Төв банк 2017 онд макро эдийн засгийн хяналтыг чангатгаж, санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэн, санхүүгийн болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэнэ. Төв банк энэ онд мөнгөний хатуу бодлого баримталж, дэлхийн хоёр дахь том эдийн засагт учрах эрсдэлүүдийг бууруулах чиглэлд анхаарах төлөвтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Мөн БНХАУ өр болон ядуурлыг бууруулах, агаарын бохирдолтой хийх тэмцлээ 2018 онд үргэлжлүүлнэ гэж олон улсын ажиглагчид харж байна. Тодруулбал, тус улсын бодлого тодорхойлогчид АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэр, худалдааны дайн гарах аюул, БНАСАУ-ын цөмийн өдөөн хатгалга зэрэг эрсдэлүүдтэй нүүр тулж магадгүй байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51793
0 эможи
keyboard_arrow_up