7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Трампын “асуудлыг зохицуулдаг” байсан өмгөөлөгч гурван жил хорих ялаар шийтгүүллээ

админ
2018 оны 12 сарын 14

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байсан Майкл Коэнд өчигдөр Нью Йоркийн шүүхээс 36 сар шоронд хорих ял оноолоо.

Arslan.mn

Түүнийг конгресст худал мэдүүлэг өгсөн, Трамптай дотно харилцаатай байсан хоёр эмэгтэйн “амыг үдэх”-ийн тулд хууль бус мөнгө төлсөн хэрэгт буруутгажээ.

Нэгэн үе Трампыг цээжээрээ хамгаална гэж ярьдаг байсан Коэн харин энэ удаа ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэй хутгах хүн болоод байна. Тэрээр шүүх хурлын үеэр хийсэн бүх гэмт үйлдлээ Дональд Трампын үгийг сохроор дагадаг байсны гай гэж тайлбарласан юм. Коэн “Би өөрийн шүтдэг том бизнесмэний дор ажиллах саналыг хүлээж авсан цагаасаа эхлэн хүнийхээ хувьд, оюун санааны хувьд шоронд хоригдсонтой адил болсон. Харин одоо би түүнийг тэгж их шүтээд байх хүн биш байсныг ойлгож байна” гэж шүүхийн өмнө ярьжээ.

“Миний өөрийн болон АНУ-ын ерөнхийлөгчийн оролцсон хэрэг бүрийг би бүрэн хариуцна. Түүний бохир үйлдлүүдийг нуун дарагдуулах нь миний үүрэг байсан юм” гэж Коэн эцэст нь хэлсэн юм.

Одоо 52 настай Майкл Коэн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр $130,000-ыг порно жүжигчин эмэгтэй Сторми Даниэлзд, $150,000-ыг Playboy сэтгүүлийн модель Карен Макдугалд төлснөө хүлээсэн байна.

Түүний энэ үйлдэл сонгуулийн төсөв, санхүүжилтийн хуулийг зөрчсөн гэж прокурорууд дүгнэж байв.

Коэн эдгээр төлбөрийг Дональд Трампын заавраар гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн юм. Тэр бас $2 саяын торгууль төлөх шийтгэл хүлээжээ. Трампыг хөлдөө чирэх болсноос үүдэлтэй өөрт нь чиглэсэн ерөнхийлөгчийн довтолгоо, сүрдүүлэг сүүлийн саруудад нэмэгдсэнийг Коэн шүүхийн өмнө ярьсан байна. Тухайлбал Трамп түүнийг “харх, худалч” гэх зэргээр олны өмнө доромжилж байжээ.

Коэнд тулгасан бас нэг хэрэг нь конгресст худал мэдүүлэг өгсөн тухай байв. Тэрээр Трампын компани Москвад цамхаг босгох төсөл хэрэгжүүлж байснаа 2016 оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсонтой холбогдуулан зогсоосон гэж мэдүүлсэн юм.

Гэтэл үнэн хэрэгтээ 2016 оны зун буюу Трампыг Бүгд Найрамдах намын нэр дэвшигчээр тодроод байх үед уг төсөл үргэлжилсэн хэвээр байсныг Коэн саяхан хүлээсэн байна.  Уг нь Коэны хоригдох хугацаа 4-5 жил болохоор байсан ч Трамп болон Кремлийн хэлхээ холбоог мөрдөн шалгаж байгаа ажлын хэсэгтэй хамтарч ажилласныхаа төлөө хоригдох хугацаагаа 3 жил болгон бууруулжээ. Түүнийг Трампын эсрэг чухал мэдээлэл өгсөн гэж мөрдөгчид мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598205
0 эможи

keyboard_arrow_up