7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Европын нэгдсэн арми байгуулах Макроны санааг Меркель дэмжлээ

админ
2018 оны 11 сарын 14

Европын бие даасан арми байгуулах тухай санааг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсан нь АНУ-ын ерөнхийлөгийн уурыг хүргэсэн билээ.

Arslan.mn

Тэгвэл Макроны энэхүү санааг Германы канцлерь Ангела Меркель дэмжиж байгаагаа өчигдөр илэрхийлжээ.

Тэрээр Страсбург хотод Европын Парламентын чуулган дээр үг хэлэхдээ “Сүүлийн нэг жилийн үйл явдлын өрнөлөөс харвал бид хэзээ нэг өдөр жинхэнэ Европын зэвсэгт хүчинтэй болох чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй болсныг харуулж байна” гэж ярьсан юм.

“Европын нэгдсэн армитай болсноор Европын орнуудын дунд дахин хэзээ ч дайн болохгүй гэдгийг бид дэлхий нийтэд харуулах юм” гэж Меркель үндэслэлээ тайлбарлажээ.

Европын арми нь NATO-той зэрэгцэн оршиж, Европын Аюулгүй Байдлын Зөвлөлийн шууд удирдлагад байх ба тус тивийн батлан хамгаалах бодлогыг нэг цэгт зангидаж байх гэнэ.

“Бид өөрсдийгөө хамгаалъя гэвэл Европын хувь заяаг гартаа авах хэрэгтэй” гэж Меркель эцэст нь хэлсэн юм.

Макроны анх хэлж байсан уг санаа Дональд Трампыг нэлээд бухимдуулсан. Тэрээр Францын ерөнхийлөгчийн байр суурийг “доромжлол” гэж хүлээн авч байгаагаа илэрхийлж, NATO-гоос АНУ-ыг гаргах санааг цухуйлгасан юм.

Тэр бас Европын холбоотнуудаа ийм зүйл ярихын оронд NATO-д төлөх төлбөрөө бүрэн төлөхийг шаардаж байв.

Одоогоор Макрон Трампын мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Харин Обамагийн үед төрийн нарийн бичгийн дарга асан Жон Кэрри 18 дугаар зуунд АНУ-ыг Британий эзэнт гүрнээс салан тусгаарлахад Франц улсын үзүүлсэн дэмжлэгийг сануулаад “Твиттерт бичихээ зогсоо! Америкт найз нөхөд хэрэгтэй!” гэж бичжээ.

NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “Батлан хамгаалах чиглэлд Европчууд санаачлагаа нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай боловч энэ нь Транс Атлантын хэлхээ холбоонд хэзээ ч муугаар нөлөөлөх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.

Европын Холбооны хамгийн том эдийн засагтай гишүүн орны удирдагчийн хувьд Ангела Меркель маш их нөлөөтэй. Түүний байр суурь канцлериар ажилласан 13 жилийн хугацаанд Европт хүчтэй нөлөөлж байв.

Гэхдээ Германы дотоодод Меркелийн нэр хүнд суларсан бөгөөд тэр дахин канцлерийн суудалд өрсөлдөхгүй гэдгээ саяхан мэдэгдээд байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597136
0 эможи

keyboard_arrow_up