COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп: “ZTE” АНУ-д бизнесээ хэвийн явуулах боломжтой

2018 оны 5 сарын 29

Arslan.mn

"БНХАУ-ын үүрэн телефоны оператор “ZTE” компани 1.3 тэрбум ам.долларын торгууль төлсөн нөхцөлд АНУ-д бизнесээ эргээд хэвийн явуулах боломжтой" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Түүнчлэн тус компани үйл ажиллагаагаа АНУ-ын хууль сахиулагчдын хяналт дор явуулах шаардлагатай болж байгаа аж. Ингэснээр АНУ-ын компаниудаас тоног, төхөөрөмжийн эд анги худалдан авах эрхтэй болох юм байна.

“ZTE” компани үүнээс өмнө БНАСАУ болон Иранд тоног, төхөөрөмж худалдаж, АНУ-ын хоригийг зөрчсөнийхөө төлөө нэг тэрбум ам.долларын торгууль төлсөн юм. Түүнчлэн АНУ тус компанид долоон жилийн хориг тавьсан аж. Ингэснээр “ZTE” компани 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тооцоо гарчээ. Улмаар АНУ-д үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй болоод байсан юм. “ZTE”-ийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс АНУ БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээнд ахиц гарах эсэх нь тодорхойлогдохоор байгааг ажиглагчид хэлж байна.

Эх сурвалж: Bloomberg

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57847
0 эможи

keyboard_arrow_up