COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

15 сая жилийн настай динозаврын мөрийг сүйтгэжээ

2017 оны 12 сарын 22

Австралийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших 115 сая жилийн настай динозаврын мөрийг хорлон сүйтгэгчид сүйтгэсэн хэрэг гарчээ. Палентологичид энэхүү мөрийг 2006 онд Викториа мужийн Флэт Рок гэх газарт теропод динозаврын мөрийг илрүүлж байжээ. Энэ нь динозаврын олон мянган яс, шүд олдож байсан, динозаврын чулуужсан хэсэг газар гэдгээрээ ихээхэн нэрд гарсан газар юм.

Хорлон сүйтгэгчид 30 см өргөнтэй тэрхүү мөрний гурван хурууны хэсгийг алхаар хөндөн чирж сүйтгэсэн байх хэмээн холбогдох мэргэжилтнүүд нь үзжээ. Тус хүрээлэнгийн байгаль хамгаалагч Брайн Мартин "Хэн нэгэн алх юм уу, чулуугаар динозаврын мөрний хурууны хэсгийг сүйтгэсэн байсан” хэмээн ярьжээ. Сэжигтнүүд мөрний чулуужсан хэсгийн эргэн тойрныг сүйтгээд удаагүй байхад нь тэнд аялж явсан сургуулийн багийнхны ахлагч олж, энэ талаар мэдэгдсэн байна. Тэд олон нийтийн анхаарлыг татаж зугаацахын тулд санаатайгаар хэргийг үйлдсэн байх хэмээн таамаглаж буйгаа ноён Мартин мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Undesten.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
51404
3 эможи
keyboard_arrow_up