COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

91 настай гимнастикч эмээ гайхал төрүүлж байна

2017 оны 11 сарын 10

Жоанна Кваас 1925 оны арваннэгдүгээр сарын 20-нд Германд гимнастикчдын гэр бүлд төрж, бүр жаахнаасаа спортоор хичээллэж эхлэсэн байна. Хүүхэд байхдаа гимнастикт сайнгүй байсан Жоанна Йоханна Кваас гандболоор хичээллэж байжээ. Энэ эмэгтэйн амьдралын ихээхэн хэсэг спорттой холбоотой бөгөөд тэрээр дунд сургуульд биеийн тамирын багш, дараа нь дасгалжуулагчаар ажиллаж байсан байна. Түүний зарим дасгалыг залуу хүмүүс ч хийж чаддаггүй гэвэл та гайхах бизээ.

Гучин нас хүртлээ тэр янз бүрийн тэмцээнд оролцож, Мартин Лютер Галле-Виттенбергийн нэрэмжит их сургуульд боловсрол олж авч, дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Дараа нь дасгалжуулагч нарыг сургаж, гимнастикийн тухай сурах бичиг («Gerätturnen») хамтран зохиосон байна.

57 настайдааКваас ахмадуудын уралдаанд гимнастикийн төрлөөр дахин оролцох болжээ. Тийнхүү бараг 30 жил оролцож байгаа гэнэ!

Харин 87 насандаа дэлхийд нэрд гарчээ. Тэр YouTube-ийн од болж, түүний оролцсон роликийг олон сая хүн үзсэн байна.

Тэрээр бас ТВ-ийн од болж,түүнийг дэлхийн олон орны янз бүрийн нэвтрүүлэг, шоунд урьдаг гэнэ.Томоохон сонинууд болон интернэт-хэвлэл түүний тухай бичдэг байна.

Жоанна бүхий л амьдралдаа тамирчин, дасгалжуулагч, арга зүйч, сурах бичиг зохиогч гээд хийгээгүй ажил гэж бараг үгүй шахуу. Үүний зэрэгцээ тэр нөхөртэйгээ 50 жил аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд гурван охин төрүүлжээ.

Хамгийн сүүлд тэр 2012 онд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн настай гимнастикч гэдгээрээ Гиннессийн номонд бичигджээ.

Одоо энэ идэвхитэй, цовоо сэргэлэн эмээ суга савлуур дээр санаанд багтамгүй зөндөө үзүүлбэр үзүүлдэг байна. Олон залуу бүсгүй ийм үзүүлбэрүүдийг үзүүлж чаддаггүй гэнэ!

Өтөл нас бол спортоор хичээллэх хамгийн сайхан үе гэж энэ герман эмээ үздэг байна!

Тийнхүү Жоанна эмээ бүх ажлаа амжуулж, амжилт олсоор явна!

Эх сурвалж: Bataar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
8
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49425
23 эможи
keyboard_arrow_up