COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Стив Жобсын дэлхийг өөрчилсөн 10 шилдэг бүтээл

2017 оны 10 сарын 30

Стив Жобс гайхалтай зохион бүтээгч бас хөрөнгө оруулагч байсан. Дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг, технологийн хөгжлийн тэргүүлэгч стив Жобсын бүтээсэн шилдэг 10 бүтээлийг танилцуулж байна.

 

Image result for apple store

1. USB power adapter- USB цахилгаан хувиргагч холбогчийг хятадууд бүтээсэн гэж хүмүүс боддог. Харин үүнийг Стив Жобс iPod-оо цэнэглэхийн тулд зохион бүтээжээ.

2 Next computer- Стив Жобс 1985 онд “Apple”-ийг орхисныхоо дараа өөрийг нь хаясан компанигүйгээр амьдарч чадна гэдгээ нотлохоор компьютерийн эзэнт улсыг байгуулсан. Тэрээр 1988-1990 онд компьютерүүдийг холбох шугамны багахан хувилбарыг бүтээх боломжтой болсон бөгөөд компанидаа буцаж ирэхдээ буюу 1996 онд “Next”-ийг худалдан авч OSX шугамыг өргөтгөн NeXT’s OpenStep system болгосон юм.

 

3 Pixar Animation Studios- Тэрээр “Lucasfilm” нэртэй байсан компанийг таван сая ам.доллараар худалдан авсан бөгөөд 1986 онд “Apple”-ийг орхисныхоо дараа өнөөгийн нэрээ авч албан ёсоор шинэчлэн байгуулжээ.

4 Macintosh- 1984 оны нэгдүгээр сарын 24-нд анхны макинтошоо бүтээсэн бөгөөд энэ нь “Apple” компанийн үйлдвэрлэж, худалдсан компьютерийн анхны шугам байв. Эдгээр бүтээлүүд маусаар удирдагддаг, дотоод график тэмдэгтүүдийг баялаг ашигласан бөгөөд өнөөгийн компьютерүүдийн эхлэл байжээ.

5 iTunes хөгжмийн дэлгүүр- Стив Жобс дуучдад мөнгө төлж баярлуулахаас гадна хэрэглэгчид хямд үнээр дуу татан авч сонсох боломжийг олгосон юм. Нэг дууг 0.99 доллараар татаж сонсдог энэ хөгжмийн дэлгүүрийг хакердах ямар ч боломжгүйгээрээ гэдгээрээ алдартай.

Мac OS X- Mac OS компьютерийн систем нь Macintosh шугамын график хэрэглэгчийн интерфэйс дээр тулгуурласан үйлдлийн системүүдэд цуврал бөгөөд гэр болон ажлын зориулалтаар ашиглах боломжтой болгосон.

7 iPod- Тэрээр хөгжмийн ертөнцөд бас нэгэн гайхамшгийг авчирсан. Хүмүүс хямд татаж авсан дуугаа маш хөнгөн төхөөрөмжид багтаан хаана ч ядах юмгүй сонсох боломжтой болжээ. Энэ бол CD тоглуулагчийг хол хаясан бүтээл байв.

8 iPad- Үүний араас л Samsung Galaxy Tab болон BlackBerry Playbook зэрэг таблет компьютерүүд цуварч гарсан даа. Энэ бол аливаа бүтээлийг улам шинэчлэх, улам сайжруулахын бэлэг тэмдэг билээ.

9 iPhone- Стив Жобс энэ бүтээлээ 2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр танилцуулахад дэлхий нийт гайхан биширч байв. Гар утасны ертөнцөд хувьсгал авчирсан энэ бүтээл интернэт болон тогглоомын ертөнцийг ч мөн орвонгоор нь эргүүлсэн билээ.

 

10 Apple- Дэлхийн хамгийн гайхалтай компьютерын эзэнт улс 1976 оны 4 сарын нэгний өдөр айлын гаражид гуравхан ажилтантайгаар нээгдсэн гэж хэн төсөөлөх билээ.

Эх сурвалж: Aldar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48755
0 эможи
keyboard_arrow_up