COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нью-Йорк хотод удахгүй баригдах дэлхийн хамгийн урт барилга

2019 оны 7 сарын 25

Нью-Йорк хотод удахгүй баригдах дэлхийн хамгийн урт барилга

Дэлхий даяар алдартай "Oiio Studio" архитектурын байгууллагынхан “Big Bend” хэмээх томоохон төслөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнийгээ албан ёсоор Нью-Йоркт танилцуулжээ. Энэхүү тэнгэр баганадсан барилга нь дэлхийн хамгийн урт байгууламж болох гэнэ шүү.

Нью-Йоркийн бүс нутагт өндөр барилга барих хууль дүрэм нь маш хатуу чанга байдаг учир тэд оронд нь дэлхийн хамгийн урт тэнгэр баганадсан барилгыг босгохоор шийджээ. Сонирхуулахад, уг барилгын урт 1.2 км, өндөр 600 гаруй метр байхаар төлөвлөгдсөн ба  хэлбэр нь урвуу U үсэг шиг байх юм.

Мөн "Oiio Studio"-ийн вэб сайтад “Нью-Йоркийн талбайн ашиглалтад нөлөөлөхгүйгээр барилгынхаа бүтцийг өөрчлөх боломж олдвол бид Манхэттены хамгийн шилдэг барилгыг барих болно” хэмээн дизайнерууд нь бичжээ.

 

Arslan.mn

 

Хэрвээ тус төсөл амжилттай хэрэгжиж чадвал "Биг Бенд" нь дэлхийн хамгийн урт барилгаар нэрлэгдэх гэнэ. Энэ нь Дубай дахь Бурж-Халифаас ч урт болох аж.

Түүнчлэн уг барилга галзуу хулганын зарчмаар ажилладаг цахилгаан шаттай байх юм. Архитекторууд барилгын ажил хэзээ дуусахыг мэдэхгүй байгаа ч 57-р гудамжинд барина гэдгээ аль хэдийн төлөвлөсөн байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
606104
2 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-07-25 10:30
сонирхолтой
keyboard_arrow_up