COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гаражнаас эхлэлтэй дэлхийн компаниуд

2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Бид дэлхийн томоохон компаниудыг том албан тасалгаатай, үүсгэн байгуулагчид нь анхнаасаа л баян байсан гэж бодоцгоодог. Гэвч тэд тэгээс нь эхэлж байсан бөгөөд дэлхий дээрх хамгийн том компаниудын зарим нь хамгийн даруухан эхлэлтэй байсан гэдгийг та мэдэх үү?.

Тэд энгийн нэгэн гаражнаас л эхлэж байсан бөгөөд хэдхэн жилийн дотор олон үндэстнийг дамнасан дэлхийн томоохон болтлоо өсөн дээшилжээ. Хаанаас эхлэх нь чухал биш харин юунаас эхлэх вэ? гэдгээ сайн бодоорой. Дэлхий дээр бидний олж нээгээгүй өчнөөн санаанууд бий. Хэрвээ танд шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ байвал яаг одооноос эхэл. Дэлхийн хаа нэг булангаас үргэлж авьяастнууд төрж байдаг юм.

Amazon

Дэлхийн хамгийн анхны Интернет худалдааг Джефф Безос гаргаж байжээ. Харин түүний анх санаагаа эхлүүлж байсан газар нь гараж дотор банзан модоор хийсэн болхи ширээ сандлаас эхлсэн бол харин одоо энгийн хэрэглээний бүх төрлийн барааг онлайнаар худалдаалдаг бөгөөд 2014 онд 88,98 тэрбум ам.долларын орлогтой ажилласан, нийт 54,5 тэрбум ам.долларын хөрөнгөтөй компани юм.

Apple

Apple компаний анхний компьютерийн үүсгэн байгуулагч Стив Жобс болон Стив Возняк нар Жобсын гаражнаас хийж байсан бол одоо 1,5 км диаметртэй 13 мянган ажилчдийг агуулдаг байртайгаах үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Disney

Уолтер Элиас Дисней нь авга ахынхаа гаражинд хамгийн анхны хүүхэлдэйгээ хийж байсан бол одоо тэрээр дэлхийн хамгийн том үзвэрийн компанитэй болсон бөгөөд өөрийн гэсэн суваг болон парктай болсон билээ.

  1. Google

Стэнфордын 2 оюутан дэлхийн хамгийн том цахим хайлтын хэрэгсэл болох Google-ын санаагаа мөн л гаражинд эхлүүлж байжээ.

  1. Microsoft

1975 онд Билл Гейтс, Паул Аллен нар Microsoft-ийг анх гаражинд  үүсгэн байгуулж байсан нь ердөө 40 м.кавдрат талбайтай байсан бол өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани болсон байна.

  1. Nike

1964 онд нь сурагч Виллиам Жэй болон, түүний гүйлтийн дасгалжуулагч Филип Эйч нар үүсгэн байгуулагдсан. Тэдний бизнес санаа нь энгийн бөгөөд анх айлын гараж түрээслэн гутлаа үйлдвэрлэж байжээ.y

  1. Harley-Davidson

Анх 1901 онд Уильям С.Харли өөрийн зохиосон хөдөлгүүрээ унадаг дугуйндаа суулгахаар төлөвлөжээ. Харли болон түүний найз Артур Дэвидсон хэдэн жилийн турш шинэ хөдөлгүүрийг бүтээж, анхны мотоциклоо жижиг модон амбаарт угсарсан нь одоогийн домогт Harley-Davidson компаний эхэлсэн болжээ

8. Hewlett-Packard (HP)

Will Hewlett, Dave Packard 1938 онд нар Калифорнийн Пало Алто дахь Пакардын гаражид Hewlett-Packard-ийг эхлүүлсэн.

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605552
4 эможи

Зочин
2019-07-03 21:43
ene energytei gazar chin ochij adis avii. gandand nom unshuulaad deerdsen hun alga
keyboard_arrow_up