COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Аделийн салалт 180 сая доллараар хэмжигдэх нь

2019 оны 4 сарын 23

Дуучин Адель нөхрөөсөө салахаар болсон тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр 'Life Water' компанийг хамтран үүсгэн байгуулагч, 'Drop4Drop' буяны төслийг санаачлагч Саймон Конекитэй 2011 оноос уулзаж эхэлсэн бөгөөд хос хоёр 2012 онд хүүтэй болсон билээ. 

Тэд 2016 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан ч салахаар болсон тохиолдолд эд хөрөнгөө хэрхэн хуваах, хэн нь хүүхдийнхээ асран хамгаалагчаар үлдэх тухай тохиролцоог хуулийн хүрээнд баталгаажуулаагүй байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Иймээс тэд одоо хөрөнгөө хэрхэн хуваах нь эргэлзээтэй байгаа аж. Хэрэв тэд Калифорни мужийн хуулийг дагавал (тэнд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, мөн Саймоны бизнесийн үйл ажиллагаа явагддаг) хөрөнгөө тэнцүү хуваах шаардлагатай болж байгаа юм. 

2018 онд 'Sunday Times' сонин Аделийг Их Британи дахь 30-аас доош насны хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад оруулж байв. Тэд дуучин бүсгүйг 182 сая долларын хөрөнгөтэй гэж тооцоолжээ. Адель АНУ-д л гэхэд 7.3 сая доллартай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг юм байна. 

Дашрамд дурдахад, Аделийн гаргасан 19, 21 болон 25 цомгууд нь хамгийн өндөр борлуулалттай цомгуудыг тэргүүлж байсан юм. Тухайлбал, 2015 онд гаргасан '25' цомог нь 22 сая хувь борлогдож, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн 55-рт бичигджээ. Одоогоор тэрээр дөрөв дэх цомгоо гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Зул сарын баяраас өмнө фэнүүдийнхээ гарт хүргэнэ гэсэн мэдээллийг өгч байгаа юм. 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602578
0 эможи

keyboard_arrow_up