COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

NASA хоёр сар орноос босолгүй хэвтэх хүнд $19,000-г төлнө

2019 оны 3 сарын 29

NASA болон Европын сансар судлалын байгууллага хамтран нэгэн сонирхолтой туршилтыг хийхээр болжээ. Уг туршилтдаа оролцох хүсэлтэй хүмүүсийг шалгаруулж $19,000-ын цалин өгөх юм байна. 

Туршилтад оролцогч нь хоёр сарын турш юу ч хийлгүй оронд хэвтэх юм.

Сансарт жингүйдлийн орчинд удаан хугацаанд байх үед хүний биеийн булчин, цусны эргэлт яаж өөрчлөгдөж байгааг судлах зорилгоор ийм туршилт хийх ажээ.

Туршилтыг ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Германы Кёльн хотод явуулах юм.

Нийт 12 эрэгтэй, 12 эмэгтэйг сонгох бөгөөд 24-55 насны эрүүл чийрэг, герман хэлтэй хүн байх ёстой аж. 60 хоног орон дээр хэвтсэний дараа дахин 29 хоногийн хугацаанд тухайн хүний биеийг сэргээх массаж, физик эмчилгээ хийх юм.

Энэ хооронд туршилтын хүн маань унтаж амарч, зурагт үзэж, ном унших боломжтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
601676
3 эможи

kkk
2019-05-05 19:37
manaid 1 iim turshilt ywuulaasai bilee sain amarch awahgui yu
Зочин
2019-03-30 18:11
bi bainga l iim bdag shdee
keyboard_arrow_up