COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Старбаксын гүйцэтгэх захирал асан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхлоо илэрхийлжээ

2019 оны 1 сарын 28

Өчигдөр буюу Ням гарагт Старбаксын гүйцэтгэх захирал асан Ховард Шульц 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөх талаар бодож байгаагаа зарлажээ.

Arslan.mn

“Би эх орондоо хайртай. Тиймээс төвийг сахисан бие даагчийн хувиар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар нухацтай бодож, төлөвлөж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Тэрээр ирэх гурван сарын хугацаанд АНУ даяар шинэ номоо танилцуулах аялал хийсний дараа албан ёсоор шийдвэрээ зарлана гэж Нью Йорк Таймс сонинд ярьжээ.

Ховард Шульц бас улс орныг нь талцуулан хувааж байгаа Бүгд Найрамдах, Ардчилсан намуудыг шүүмжлээд, Америк орон “эмзэг цаг үед”-ээ байна гэж “60 minutes” ярилцлагад оролцохдоо ярьсан юм.

Тэр мөн одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг АНУ-ыг удирдахад мэдлэг, чадвар нь хангалтгүй хүн гэж хэлсэн байна.

Ховард Шульц 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл дэлхийн томоохон кафены сүлжээ Старбаксыг удирдаж байсан юм. Дараа нь 2018 оны зургаадугаар сард тус компанийн ТУЗ-ийн даргын суудлаас буусан нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх тухай таамгийг нэмэгдүүлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599728
0 эможи

keyboard_arrow_up