COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Саран дээр тарьсан анхны ургамал хэдхэн хоногийн дотор үхжээ

2019 оны 1 сарын 24

Саран дээр хүн төрөлхтний анх удаа ургуулсан ургамал хэдийнэ "үхсэн" болохыг CNN мэдээлэв. Хятадын эрдэмтэд сарны гадаргуун дээр хөвөнгийн ургамал тарьсан нь дэлхийн дагуул дээр амьд ургамал тарьсан анхны тохиолдол боллоо гэж шуугиан тарьсны хэдхэн өдрийн дараа дээрх мэдээ цацагдсан юм. Улмаар туршилтыг бүрэн зогсоосон байна.

Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хятадын сансрын хөлөг анх удаагаа сарны нөгөө талд газардаж, улмаар тусгай хүлэмжинд хөвөнгийн үр ургуулж эхэлсэн. Уг туршилтын зорилго нь хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн саран дээр амьдрахаар болвол хүнс тэжээлээ өөрсдөө ургуулах боломжтой эсэхийг турших байв.

"Хүлэмжийн дотоод дулааныг удирдах хоёр ч төхөөрөмж байрлуулсан хэдий ч -30 хэмээс буугаагүй бөгөөд ийм хэмд ямар ч ургамал тэсэх боломж байсангүй" хэмээн төслийг удирдсан, Чунцин их сургуулийн профессор Xie Gengxin ярьжээ. Угтаа тэд 100 хоног тэснэ хэмээн төлөвлөж байсан аж.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
599651
4 эможи

Зочин
2020-03-03 16:04
keyboard_arrow_up