COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан

2020 оны 7 сарын 04

Ой хvрээд цагаан толгой цээжилсэн хvv таван настайдаа математикийн хvнд бодлогыг төвөггvйхэн бодож байна. Тийнхvv агуулгатай мэдээлэл vе vе сонсогддог. Авъяас гэдэг бурханы бэлэг гэдэг. Гэвч шинжлэх ухаан ч гоц авъяасын нууцыг өөрийнхөөрөө тайлбарлах гэж оролдсоор ирсэн ч 100 хувь амжилтад хvрсэн нь vгvй. Заримдаа гоц авьяастай хvvхдvvд хэсэг хугацааны дараа энэ чадвараа бvр мөсөн алдах, насанд хvрсэн хойноо ердийн нэгэн болох тохиолдол байдаг нь бяцхан суутнуудын нууцыг улам бvрхэг болгож байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд түүхэнд нэрээ мөнхөлсөн ер бусын ховор авьяастнуудын тухай сонирхуулж байна.

Хүүхэд насандаа тодорсон 7 гоц явьяастан

Волфганг Амадиус Мозарт (Wolfgang Amadeus Mozart)

Холбоотой Зураг

Алдарт Мозарт ердөө 4 настай байхдаа жижиг хууран дээр тоглож 5 настайтай богино ая зохиодог байжээ. Түүнийг 7 настай байхад Мозартын гэр бүл хүүгийн гоц авьяасыг олон нийтэд таниулах аялан тоглолтуудад түүний эгч Мариа Аннагийн хамт  авч явж эхэлжээ.  Мозартын хөгжмийн гоц авьяасын талаар сонирхолтой түүхүүд олон бий.

1770 онд Мозарт ердөө 14 настай байхдаа Ватиканд очжээ. Нэгэн орой Мозарт сэргэн мандлын үеийн алдарт хөгжмийн зохиолуудын нэг болох Мэсирэрэй (the Miserere) сонссон байна. Энэхүү хөгжмийн зохиолыг Сэстини дуганы гишүүн ламтан Аллегри зохиосон бөгөөд энэ хөгжимд Ватиканчууд маш их хайртай байсан бөгөөд зарим үед энэхүү хөгжмийн зохиолыг өөр газар тоглохыг зөвшөөрдөггүй байж. Мозарт энэхүү зохиолыг сонссон оройноо унтаж чадалгүй цаас аван өөрийн ой санамжнаасаа зохиолыг дахин бичсэн байна. Хэдэн өдрийн дараа зохиолыг сонсохоор дахин очиж өөрийн хуулбарын хэдхэн алдааг засчээ. Тэгэхээр 14 настай Мозарт нэг бүхэл бүтэн зохиолыг 2 удаа сонсоод л бүрэн тогтоож авч чаддаг байж.

Жон Ван Ниуманн (John von Neumann)

Холбоотой Зураг

Зарим хүмүүс хэтийдсэн оюуны чадвартай төрдөг. Унгер Америк гаралтай математикч Жон Ван Ниуманн 6 настайдаа аавтайгаа эртний сонгодог грек хэлээр хошин яриа өрнүүлдэг байсан ба утасны дэвтэр дээрх мэдээллийг эхнээс нь төгсгөл хүртэл нь цээжилж хаанаас асуусан тухайн хүний нэр, утас, хаягийг төвөггүй хэлж чаддаг байжээ.

Насанд хүрээд тэр үеийн бусдаас хол давсан тэргүүн зэргийн математикч болж математик, физик, эдийн засаг болон компьютерийн шинжлэх ухаанд томоохон нээлтүүд хийжээ.

Сор Хуана Инас Ди Ла Круз (Sor Juana Inés de la Cruz )

Sor Juana Inés de la Cruz зурган илэрцүүдГоц авьяас хэзээ ч таамаглаагүй газраас төрөн гарч болно. Жуана одоогийн Мексикийн Сан Мигел Нипантла хотод 1648-аас 1651 онд төржээ. Түүний гоц оюуны чадвар эрт илэрч дөнгөж 3 настай байхдаа уншиж сурчээ. Гэвч гэр бүлийн санхүүгийн байдал болон түүнийг эмэгтэй гэдгээс болж боловсрол олж авч чадаагүй байна. Сүүлд Жуана эмээтэйгээ Мэхико хотод амьдархаар болж хотын номын санд орох боломжтой болсон. Жуана номыг шүлэнгтэн уншдаг байсан бөгөөд ердөө 20 удаа хичээллээд латин хэлийг сурч байжээ. Анхны драматик шүлгээ 8 настайдээ бичсэн байна. Түүний гайхамшигт оюуны чадвар олон нийтийн дунд тарж түүнийг 16 настай байхад Шинэ Испаний захирагч олон нийтэд түүний чадварыг үзүүлэн харуулсан байна. Өөр өөрийн салбартаа шилдэг нь болох 40 профессор түүнээс асуулт асууж авьяасыг нь шалгажээ. Түүний мэдлэгийн цар хүрээ тэнд цугласан бүх хүнийг алмайруулсан байна.  

Гэрлэх сонирхолгүй, унших шинэ ном л хайж байдаг Жуана 1669 онд гэлэнмаа болжээ. Тэрээр шүлэг, жүжиг болон философийн бүтээлүүдээ үргэлжлүүлэн туурвисаар байсан. Тэрээр мөн тухайн үедээ Америк тивд хамгийн томд тооцогдох ном болон шинжлэх ухааны багаж хэрэгслийн цуглуулгатай байсан байна. Өнөөдөр тэрээр Мексикийн уран зохиолын түүхэн дэх хамгийн чухал зохиолчдын нэгд тооцогддог юм.

Сриниваса Раманужан (Srinivasa Ramanujan )

Srinivasa Ramanujan зурган илэрцүүд

Өөрөө бие даан математикт суралцсан хамгийн гайхамшигт математикчдийн нэг болох Сриниваса Раманужан Энэтхэгийн ядуу гэр бүлд төрсөн. Онцгой ой тогтоолтын чадвараар гайхагддаг байсан шилдэг сурагч Рамужан анх 16 настай байхдаа Дээд математикийн номыг багшаасаа түр авч уншснаар түүний Математикийн агуу замнал эхэлжээ.  Хэдийгээр унших ном хомс байсан ч тэрээр өөрийн бүтээлээ үргэлж бичиж тэмдэглэн тэр дэвтрээ үргэлжээ биедээ авч явдаг байжээ. Түүний математик дурласан явдал амьдралд хүндрэл бэрхшээл учруулж байсан. Математикаас өөр юу ч түүнийг хүсэл сонирхлыг татдаггүй байсан учир тэрээр 1904 онд Мадрасын Их сургуулийн тэтгэлгээ алдсан байна.

Бичээчээр ажиллахын хажуугаар Раманужан өөрийн бичвэрүүдийг Английн математикчдад илгээн тэдгээрийн зөвлөгөөг хүсдэг байжээ. Олонхи тохиолдол хариу ирдэггүй байсан ч 1903 онд Кэмбриджийн их сургуулийн математикч Годфри Харди түүнд түүний бүтээлийг хүлээн авчээ. Эхлээд Харди хэн нэгэн түүнээр тоглож байна эсвэл залилах гэж байна гэж боджээ. Раманужаны явуулсан бичвэрүүд дэх зарим томъёонуудын зарим нь аль хэдийн нээгдсэн томъёонууд байсан ч зарим хэсэг нь үнэхээр шинэлэг, чухал ач холбогдолтой байжээ. Тэд хоорондоо захидлаар харилцах болж 1914 онд Харди Рамунужаныг Кэмбриджид ирэхийг ятгаж чаджээ. Үүнээс хойш Харди түүнд хичээл орж судалгаан дээр хамтран ажиллах болов. Рамунужан ирэх жилүүдэд олон олон бүтээл туурвиж, нээлтүүд хийн Хатан хааны нийгэмлэгийн хүндэт гишүүнээр 1918 онд сонгогджээ. Гэвч тэрээр угийн бие муутай байсан ба 1919 онд 32 настайтай өөд болжээ.

Стиви Вондер (Stivie Wonder)

Stevie Wonder зурган илэрцүүд

Төрөлхийн хараагүй мөн ядуурал дунд өссөнч гэлээ Стиви Вондор хүүхэд насандаа чадварлаг хөгжимчин болж чадсан байна.  Тэрээр хөгжим бичиж, дуулж, төгөлдөр хуур, аман хуур, бөмбөр тоглож сурчээ. 1962 онд 12 настай байхдаа хөгжим бичиж эхэлж Бяцхан Стиви Вондор гэх нэрээр мэрэжлийн түвшинд хөгжим тоглож эхэлсэн. Хэдийгээр түүний тайзны нэр түүнийг хөгжимчин хүүхэд гэж хэлж байсан ч гэлээ тэрээр тун удалгүй блюс, жааз, фанк, рок зэрэг төрлийн жанрын авьяаслаг хөгжмийн зохиолч гэдгээ харуулсан байна. 

Блээс Паскал (Blaise Pascal)

Blaise Pascal зурган илэрцүүд

17-р зууны математикч, физикч мөн философич Блээс Паскал хүүхэд насандаа ямар ч математикийн хичээл үзэж байгаагүй ажээ. Түүний аав нь математимч, татвар цуглуулах ажилтай хүн байсан. Аав нь Паскалд гэрээр нь боловсрол олгодог байсан бөгөөд эхлээд Латин, Грек хэлнүүдийг бүрэн эзэмшсэний дараа математикийг сурч эхэлсэн нь дээр хэмээн үзэж гэртээ математикийн ямарч ном сурах бичиг харагдуулдаггүй байж. Түүний намтрыг бичсэн төрсөн эгч Гилбэртийн бичсэнээр Блээст хэн ч юу ч заагаагүй байхад математикийн авьяас нь илэрдэг байжээ. 12 настайдаа гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градустай тэнцүү байдгийг олж мэджээ. Үүнийг математикчид сайн мэддэг ч хэн ч түүнд үүнийг хэлээгүй ээ. Хүүгийнхээ математикийн авьяасыг олж харсан аав нь математикийг эрт заахаар болсон байна. Математикт суралцаад 3 орчим жил болсны дараа Блээс Конусын хэсгүүд гэх анхны математикийн бүтээлээ туурвисан. Энэ бүтээл нь алдарт сэтгэгч Рена Декартын атаархлыг төрүүлэхүйц сайн бүтээл байсан бөгөөд Декарт түүний аавыг энэ ажлыг хийж хүүгийнхээ нэрээр хэвлүүлсэн хэмээн буруутгажээ. 2 жилийн дараа Блээс механик тоо нэмж хасдаг машин бүтээв. 1640-1650 оны хооронд Паскал өөрийгөө Европын хамгийн шилдэг математикч, эрдэмтдийн нэг гэдгээ харуулж мөн шашны болон философийн бүтээлүүд туурвисан байна. 1662 онд ердөө 39 настай байхдаа гэдэсний хорт хавдраар таалал төгсчээ.

7Жудит Полгар (Judit Polgár)

Judit Polgár зурган илэрцүүд

Гоц авьяастай хүүхдүүдийн дунд Жудит их сонирхол татам тохиолдол юм. Түүний аав боловсролын сэтгэл зүйч Лазло оюуны гоц чадвар гэдэг төрмөл авьяас гэхээсээ илүү зөв бэлтгэл сургуулилтаас бий болдог хэмээн үздэг байжээ. Тэрээр ямар ч хүүхдийг гоц авьяастан болгож чадна гэж хэлдэг байсан бөгөөд “Хэрхэн гоц авьяастыг өсгөх вэ” гэсэн ном хүртэл бичсэн. Тухайн үед түүний санаа итгэмээргүй зүйл мэт сонсогдож байсан ч түүний 3 охин 3уулаа шатрын гоц авьяастнууд болоход зарим хүмүүс түүнд итгэж эхэлжээ. Байнгын шатрын бэлтгэлийн орчинд өссөн түүний 3 охин эрэгтэйчүүдийн ноёрхдог шатрын ертөнцөд том амжилтууд гаргажээ. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс байгалаасаа илүү сайн гэсэн үзлийг эргэн харахад хүргэжээ.  Том охин Суйзн 15 настайдаа дэлхийн №1 эмэгтэй тамирчин болж 1991 онд эрэгтэйчүүдтэй ижил шаардлагаар тодорхойлогдсон их мастер болсон анхны эмэгтэй болсон.

Тэрээр удалгүй хамгийн бага дүү Жудит Полгарын амжилтанд дарагдсан. Полгар 1991 онд 15 настай байхдаа их мастер болсон хамгийн залуу шатарчин болж 1958 оны Бобби Фишерийн рекордыг эвджээ. Кареарынхаа туршид Жудит зөвхөн эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнүүдээс хол байж дэлхийн шилдэг эрэгтэй шатарчидтай л өрсөлддөг байжээ.  2005 онд дэлхийн чансаад 8-т бичигдэн эхний 10 байранд орсон анхны эмэгтэй болсон.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598920
11 эможи

keyboard_arrow_up