COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2019 онд дэлгэцнээ гарах шилдэг бүтээлүүд

2018 оны 12 сарын 31

Холливудынхан ойрын жилүүдэд remake, reboot гэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байгаагийн илэрхийлэл нь урьд өмнө хийгдэж, асар их амжилт гаргасан уран бүтээлүүдийг дахин шинэчилж, энэ цаг үеийн уран бүтээлчдийг тоглуулж байгаа явдал юм. Үүний тод илэрхийлэл нь Spider-Man, Star Trek, Godzilla, Ghostbusters зэрэг кинонуудыг нэрлэж болно. Мөн 2019 оны 11 сард нээлтээ хийх Charlie’s Angels буюу Чарлигийн сахиусан тэнгэрүүд киног “Reboot”-ын хамгийн шинэхэн жишээ хэмээн эш татлаа. Камерон Диаз, Дрю Берримор, Люси Лиу, Деми Мур зэрэг шилдэг жүжигчдийн тоглосон хувилбараар нь сайн мэдэх Чарлигийн сахиусан тэнгэрүүд киног дахин шинэчилж, үзэгчдэд хүргэх гэж байгаа нь сонирхол, шүүмжлэлийг зэрэг дагуулаад байна. Шинэ хувилбарын гол дүрүүдэд нь Twilight киноны Белла буюу жүжигчин Кристен Стюарт, Английн жүжигчин Наоми Скотт, Элла Балинска нар тогложээ. Наоми Скотт нь тун удахгүй нээлтээ хийх Аладдин уран сайхны киноны Жасмин гүнжийн дүрд тоглосноороо онцлогтой.

2019 оны 5 дугаар сард нээлтээ хийх Аладдин бүрэн хэмжээний уран сайхны киноны Genie буюу Жинигийн дүрд Холливудын нэрт жүжигчин Уилл Смит тоглож байна. Английн найруулагч Гай Ричигийн найруулснаар дэлгэцнээ тавигдах Aladdin уран сайхны кино нь мюзикл, романтик, адал явдалт фантази төрлийн кино юм. 1992 онд дэлхийд нээлтээ хийж, хүүхэд багачуудын эчнээ танил болсон Walt Disney-гийн Аладдин хүүхэлдэйн киног ийнхүү бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр сонирхох нээ. Эргэн сануулахад Аладдин уран сайхны киноны эх зохиол нь мэдээж алдарт “1001 шөнө” нэртэй Араб ардын үлгэрээс сэдэвлэсэн билээ. Киноны зураг авалтыг Английн Сюрри болон Йордан улсын Вади Рум нэртэй элсэн цөлд хийжээ.

Дашрамд хэлэхэд Уилл Смитийн Жини болсон зургийг харсан зарим кино сонирхогчид хүчтэй шүүмжилж, бидэнд эчнээ танил Жинигийн дүр төрх огтхон ч харагдахгүй байна хэмээн гомдоллосон. Харин эх сурвалжийн тайлбарласнаар Уилл Смит нь Аладдин кинон дээр бодит хүний дүр төрхөөр цөөн хэдэн сцени дээр л гарах бөгөөд ихэнх нь хэсэгт CGI буюу (Computer Generated Imagery) компьютер графикаар бүтээсэн хувилбар нь гарах юм. Эдгээр зургууд нь кинонд цөөхөн гарах Genie хүн төрхөөрөө байгаа хэсгийн зураг авалт ажээ.


2019 онд нээлтээ хийх томоохон Remake/reboot кинонууд гэвэл 3 сарын 29-нд дэлгэцнээ тавигдах Dumbo, 5 сарын 24-нд нээлтээ хийх Аладдин, 7 сарын 19-нд үзэгчдэд хүрэх The Lion King зэргийг нэрлэж болно. Бүгд өмнө нь Уолт Диснейн хүүхэлдэйн кино хэлбэрээр хүмүүст хүрч, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн тул дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны кино хувилбаруудаас ихээхэн хүлээлттэй байгаа нь ойлгомжтой.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598719
3 эможи
keyboard_arrow_up