COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Halloween“ кино 172 сая ам.долларын орлогоор олон улсын “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

2018 оны 10 сарын 29

“Universal Pictures”-ийн бүтээл учир битүүлэг, аймшгийн төрлийн "Halloween" кино “Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. “Comscore”-ийн мэдээлснээр “Halloween”-ийн кино цувралын 11 дэх анги болон гарч байгаа энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино зах зээлээс 32 сая ам.долларын орлого олсон байна.

10 сая ам.долларын зардлаар бүтсэн "Halloween" киноны олон улсын орлого нь 172 сая ам.доллар давж, олон улсын “Box Office”-ийн жагсаалтыг мөн тэргүүлжээ.

Харин “Warner Bros. Pictures”-ийн бүтээл драм, романтик төрлийн "A Star is Born" кино 14.1 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна.

Жүжигчин Брэдли Купер, дуучин Леди Гага нарын тоглосон энэхүү кино 36 сая ам.долларын зардлаар бүтжээ. Олон улсын орлого нь одоогоор 253 сая ам.доллар даваад байгаа аж. “Box Office”-ийн жагсаалтад дөрөв дэх долоо хоногтоо өрсөлдөж байгаа ч орлого нь 26 хувиар буурсныг кино шүүмжлэгч, судлаачид онцолж байгаа юм.

“Sony Pictures”-ийн “Marvel Comics”-ийн супер баатрын сэдэвт "Venom" кино 10.8 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт багтсан байна. Энэхүү киноны олон улсын орлого нь хагас тэрбум ам.доллар давжээ.

Үүнээс гадна “Summit Entertainment”-ийн бүтээл, шинээр нээлтээ хийсэн адал явдалт, триллер төрлийн “Hunter Killer” кино 6.6 сая ам.долларын орлогоор жагсаалтын тавдугаарт багтсан байна. Энэ нь хэдийгээр шинжээчдийн таамагт хүрээгүй дүн болсон ч “Cinemascore”-ийн кино шинжээчдээс "A-" үнэлгээ авсан нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596638
0 эможи

keyboard_arrow_up