COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Жолооч, зорчигч ТУС ТУСДАА хөгжим сонсдог болно

2018 оны 8 сарын 14

Image result for hyundai 2018

Өмнөд Солонгосын Хьюндай автомашин үйлдвэрлэгч компани “separate sound zone control system” буюу нэг машинд зорчигчид тус тусдаа хөгжим сонсох систэм бий болгосноо зарлажээ. Ингэснээр бие биедээ саад бололгүйгээр дуртай хөгжмөө машиндаа сонсох боломжтой болж байна. Хьюндай компани ийм систем зохиойн бүтээсэн дэлхийн анхны автомашин үйлдвэрлэгч болж буйгаа олон нийтэд зарласан байна. Энэ тухай “Korea times” сайтад мэдээлсэн юм. Хьюндай компани ийм системийг 2014 оноос эхлэн судалжээ.

Цаашдаа жолоочгүй автомашинууд зах зээлд гарахад ийм систем чухал ач холбогдолтой болно гэж тус компанийн төлөөлөгч ярьжээ. Мөн жолоочийн сонсох дуртай хөгжим зорчигдод таалагдахгүй байх боломжтой тул тусгаарлах нь зөв гэж үзсэн хэмээв.

Өөр нэг давуу тал нь жолоочид зориулсан зам хөтөчийн (navigation system) заавар, дохио зэрэг нь зорчигчидод сонсогдож, залхаахгүй байх боломжтой ажээ.

Туршилт амжилттай болж, ойрын 2 жилийн дотор шинэ автомашинуудад суурилуулахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593792
0 эможи

keyboard_arrow_up