7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
08 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жон Уны “ГҮЙДЭГ” бие хамгаалагчид

админ
2018 оны 6 сарын 13

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын БНСУ-ын хилийн Пханмунжомд болсон уулзалтын үеэр дэлхийг дэлдийлгэсэн Ким Жон Уны бие хамгаалагчид Сингапурт дахиад л шуугиуллаа.

Хар хослолтой залуус хөл нийлүүлэн, лимүзин машиныг даган гүйнэ. Энэ бол зүгээр нэг гайхуулаад байгаа зүйл биш. Учир нь Хойд Солонгост удирдагчдынхаа амь насыг нүдний цөцгий мэт хамгаалдаг. Харин энэ хамгаалагчид хэн бэ гэдэг асуултын хариуг АНУ-ын Солонгос судлалын хүрээлэнгийн судлаач Майкл Мэдден өгч байна.

Ким Жон Уныг нутагтаа байх үед хажууд нь бие хамгаалах гурван давхар бүс байдаг. Ийм хамгаалалттай удирдагч дэлхийд өөр байхгүй.

Кимийн машиныг дагаад гүйж байгаа хар хослолтонгууд бол Намын Төв хорооны “6-р тасаг” хэмээх тусгай албаны ажилтан нар.

Энэ тасгийнхан л залуу удирдагчийг хамгаалдаг бөгөөд Ардын армиас сонгон шалгаруулалтаар элсүүлдэг.
Шалгаруулалтанд нурууны өндөр чухал үүрэгтэй. Тэдний өндөр удирдагчийн өндөртэй ижилхэн байх ёстой. Мөн бүргэд мэт хурц хараа гол шалгуурт тооцогддог. Биеийн хөгжил сайтай, мэргэн буудагч, тулааны урлагийн мастер байх нь ойлгомжтой. 

Энэ шаардлагыг хангасны дараа тэдний гэрбүл, гурван үеийн намтрыг сайтар хянаж, шалгана. Тиймээс бие хамгаалагчдын ихэнх нь төрийн томчуудын хамаатан садан байдаг. 

Хамгаалагчийн ажилд орсных нь дараа тэднийг десант, тусгай албаныхны адил хүнд дасгал сургууль хүлээж байна. Бие хамгаалахаас гадна тагнуулчийн арга мэх бүгдийг зааж өгнө. Сэтгэл зүйн бэлтгэл хичээл тун хүнд.

Бие хамгаалагчид удирдагчийг тойрон 360 градус хүрээлэн явдаг. Кимийн өмнө 3-5 хамгаалагч байдгийн нэг нь тасгийн дарга. Хоёр талаар 4-6 хамгаалагч гүйж, ард 5-6 хүн байх ёстой гэнэ.

Тэд их удирдагчийн хажууд галт зэвсэгтэй байж болох эрхтэй цорын ганц хүмүүс юм. Тэд хагас автомат гар буунаас гадна хүн бүр нөөц нэгэн буутай.

Ким Жон Уны хамгаалалт эцэг Ким Чен Ын-ийхээс тоо цөөхөн, гадаад төрх нь ширүүн биш. Ихэнх тохиолдолд хар хослол, зангиатай. 6-р тасаг 200-300 ажилтантайгаас хагас нь бие хамгаалагч. Мөн эмч бий. Ким Сингапурт хоёр эмчтэй ирсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
58430
6 эможи

keyboard_arrow_up