COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Харри, Меган нарын анхны аяллын маршрут гарлаа

2018 оны 6 сарын 11

Сассэксийн гүн Харри, гүнгийн авхай Меган нар намар Австрали, Фижи, Тонга, Шинэ Зеланд руу албан ёсны айлчлал хийнэ.

Энэ нь тавдугаар сард хуримаа хийснээс хойшхи анхны албан ёсны айлчлал юм. Энэхүү аялал аравдугаар сард Сидней хотод болох хунтайж Харригийн үүсгэн байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон төрлийн спортоор өрсөлддөг дөрөв дэх удаагийн тэмцээнтэй давхцаж байгаа юм.  

Тус айлчлалаар Сассэксийн гүн, гүнгийн авхай нар хааны удмын гэр бүлийн хувьд үүргээ хэрхэн ухамсарлан, гүйцэтгэж буй талаар харах боломжтой. Кэнсингтон Паласын мэдээлснээр тэднийг Австрали, Шинэ Зеландын засгийн газар урьж, Их Британийн гадаад хэргийн яамны хүсэлтийн дагуу Фижи, Тонга руу аялахаар болсон юм.  

 

Эх сурвалж: BBC

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58338
0 эможи

keyboard_arrow_up