COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хилс хэргээр шоронд ороод 27 жилийн дараа цагаатгагджээ

2018 оны 5 сарын 26

Жон Банн (John Bunn) хэмээх америк эр хийгээгүй хэргийнхээ төлөө 17 жилийн турш шоронд суугаад арван жилийн өмнө суллагдсан аж. Суллагдсаныхаа дараа тэрээр өөрийн буруугүй гэдгийг батлахын тулд уйгагүй хөөцөлдөж, маш олон газрын хаалга татсан аж. Ингээд эцэст нь шүүхээс түүнийг буруугүй гэж батлахад баярласандаа болоод Жон шүүх танхимд мэлмэртэл уйлжээ. 

Хилс хэргээр шоронд ороод 27 жилийн дараа цагаатгагджээ

1 1991 онд Нью-Йоркт цагдаа нар руу халдсан гэмт хэрэг гарчээ. Офицер Роландо буудуулж амь насаа алдаж, харин түрүүч Роберт Кросон хүнд бэртэл авсан гэнэ. Роберт хэргийн цор ганц гэрч байсан бөгөөд Жон болон түүний найзыг уг гэмт хэрэгт буруутгажээ. Тухайн үед Жон ердөө 14-хөн настай байсан аж.

2 Жон 17 жилийн турш шоронд хоригдож, хугацаанаасаа өмнө суллагдсан юм байна. Ингээд шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр өөрийн буруугүй гэдгийг батлахын тулд 10 жил зарцуулжээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр хоригдлуудыг хамгаалах холбоо хүртэл байгуулсан байна.

3 Жоны хэргийг 2016 онд дахин нээсэн бөгөөд маш олон үл ойлгогдох зүйл гарч иржээ. Жишээлбэл гэрч халдлага хийсэн хүнийг цагаан арьстан гэж хэлсэн байхад Жон болон түүний найз хар арьстай, хэргийн газраас олдсон хурууны хээ сэжигтний хурууны хээтэй таарахгүй байлаа.

4 Ингээд шүүх Жоныг цагаатгаж, 41 настай залуу шүүх танхимд енгэнэтэл уйлсан байна.

“Би танд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь би 27 жилийн турш өөрийгөө буруугүй гэдгийг батлахыг хичээсэн. Буруу хүнээ хорьж, шоронд суулгасан гэж би та нарт хэлмээр байна” хэмээн Жон өөрийн баярт мөчөөс хуваалцаж, баярласандаа шүүгчийн гараас атгаж ийнхүү уйлсан байна.

“Тухайн үед та 14 настай байсан. Энэ бүх зүйл тохиолдох ёсгүй байжээ” хэмээн шүүгч хэлсэн аж. Жоны найзыг мөн цагаатгаж, буруугүй хэмээсэн байна. Харин цагдаагийн халдлагын талаарх тухайн үеийн гэмт хэргийг дахин судлахаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
20
ouch an post
1
confuse an post
4
angry an post
2
57775
51 эможи

Зочин
2018-05-28 04:01
tiim uchraas l tsaaziin yalgui bolii gd
x
2018-05-27 23:36
hujaad shuud tsaazaldag tegsen bol yana daa
irgen
2018-05-26 15:14
iim hils hereg amerikt bol erdiin yzegdel, myanga myangaaraa hiigeegui heregt odooch horigdoj baigaa barag jiriin yzegdel, hamgiin ayultai oron, zovhon on garaad amerikt surguuliudad niit 22 udaa allaga garaad baina, aimshigtai gazar
Зулаа
2018-05-26 13:54
Ер нь аль ч газар шүүхийн буруу тогтолцооноос болж олон хүн сэтгэл санаа, бие махбод, цаг хугацаагаараа хохирох юмдаа
keyboard_arrow_up