7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
12 сарын 13, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

9 настай бяцхан тэрбумтны нууц ил болжээ

админ
2018 оны 5 сарын 18

Лил Тай (Lil Tai) хэмээх бяцхан охин сүүлийн үед инстаграмд нэлээд алдартай болжээ. Охин есөн настай бөгөөд өөрийгөө рэппер гэж үздэг гэнэ. "YouTube" хуудаснаа түүний клипүүд ч бий. Клипэн дээрээ тэрээр хэд хэдэн ариун цэврийн өрөө сольж, гартаа маш их хэмжээний доллар барьсан байжээ. Богино хугацааны дотор Лил бараг л хоёр сая орчим дагагчидтай болж, дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болжээ.

9 настай бяцхан тэрбумтны нууц ил болжээ

Охин маш богинохон хугацаанд инстаграм хуудаснаа нэлээд алдартай болсон байна. Түүний хуудас ердөө 18-хан посттой боловч түүний бүх зураг нь зарим нэг атаархагчдын хор шарыг нэлээд малтаж байжээ.

Бүх зураг болон бичлэг дээр охины эргэн тойронд үнэтэй машин, их хэмжээний мөнгө болон тансаг зэрэглэлийн байшингууд байсан байна. Лил охин өөрийн оруулсан пост бүртээ эд баялгаа гайхуулж, ядуусыг дорд үздэг нэгэн байж. Тэрээр нэг удаа “Лилд дургүй хүмүүс лайк дараарай” гэсэн бичлэг оруулсан бөгөөд энэ бичлэгт лайк дарсан хүний тоо бараг 300 мянгад хүрсэн гэнэ.

Лил бусад блогеруудтай хамтран ажиллах дуртай. Түүний инстаграм хуудсанд жинхэнэ рэппер Лил Памптай авахуулсан гэрэл зураг хүртэл бий. Лилийн хэлж байгаагаар рэппер өөрөө охинтой холбогдож түүний "Iʼm the youngest flexer of the century" хэллэгийг битгий хэрэглээч гэж хүссэн гэжээ. Энэ мэтчилэн тэрээр тэрбумтан айлын охины дүрээр цахим ертөнцөд дураараа аашлах болжээ. Гэтэл...

Харамсалтай нь тавдугаар сарын 1-нд бяцхан охин болон түүний ээжийн талаарх мэдээллийг "Babe" сайтынхан тавьж, тэрбумтан охины эд хөрөнгө, алдар нэр бүгд хуурамч байсныг нь баталсан байна.

Тус сайтынхан охины нууцыг ил гаргахаар шийдэж, Лилийн менежертэй холбогдож, охины дугаарыг олж авсан байна. Харин түүний утасны дугаар нь Канадын үл хөдлөх хөрөнгө зуучлалын албаны ажилтан Анжела Тианых болж таарчээ. Тус утасны дугаарын эзэн охины ээж байсан байна. Охины зарим бичлэгт Анжелатай ижил царайтай хүн орсон байсныг ч хүртэл баталжээ.

Үл хөдлөх хөрөнгийн албаны нэгэн үйлчлүүлэгч Лилийн бичлэг дээр гарсан Ванкувер дахь өөрийнхөө байрны угаалгын өрөөг ч таньсан байна. Харин бичлэгт буй нэг машин нь Анжела Тианы захирлынх байсан бөгөөд тансаг зэрэглэлийн байшин нь зүгээр л худалдахаар зар тавьсан байшингууд нэг байсан аж. Ингээд бяцхан охины ээжийг нь ажлаас нь халжээ.

Хэдийгээр олонд бүх зүйл ил болсон ч Лил охин инстаграм хуудасны идэвхтэй хэрэглэгч хэвээр байгаа гэнэ. Тэрээр “Би баян охин. Үүнээс илүү баян болох болно” гэж бичжээ.

  • Түүний гаргасан үйлдэл чухам ямар зорилготой байсан гэж та бодож байна?
  • Мөн та гоё сайхан зүйлээр дүүрсэн цахим хуудсанд итгэсээр л байна уу?

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
33
wow an post
7
yay an post
1
sad an post
3
ouch an post
3
confuse an post
4
angry an post
7
57463
62 эможи

keyboard_arrow_up