COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Чернобылийн АЦС-ыг жуулчид үзэх боломжтой болжээ

2018 оны 4 сарын 13

Чернобылийн Атомын Цахилгаан станцад аймшигт осол гарсанаас хойш 32 жилийн дараа тус АЦС-ыг жуулчид үзэх боломжтой болжээ.

2018 оны гуравдугаар сараас эхлэн “Чернобылийн АЦС” нэртэй Засгийн газрын тусгай мэргэшсэн байгууллага жуулчдад онцгой аялал санал болгож байгаа аж. 

Жуулчид дэлбэрэлт гарсан IV блокийн дээр цацраг гадагшлахаас хамгаалж барьсан битүү “саркофаг” буюу саравч зэрэг АЦС-ын эргэн тойрон дахь объектуудаас гадна III блокийн удирдлагын өрөө, бүх блокуудыг хооронд нь холбосон коридор зэрэг өмнө нь олны нүдэнд ил болж байгаагүй газруудаар явж үзэх боломжтой аж.

Чернобылийн АЦС-ын аялал 2700 гривна буюу 100 ам. доллар орчим үнэтэй ба үүнд зааварчилгаа, орчуулагч, хамгаалалтын хэрэгслүүд, дагалдан явж байгаа хүмүүсийн хөлс багтах аж.

Нэг өдөр үргэлжлэх аяллын дараа жуулчин тус бүрд цацраг идэвхт бодист хэр хэмжээтэй өртсөн болохыг тодорхойлж өгөх юм байна.

Одоогийн байдлаар 15 орны 100 гаруй хүн тус аялалд бүртгүүлээд байгаа гэнэ. 

Чернобылийн АЦС ЗХУ-ын хамгийн хүчирхэг атомын цахилгаан станцаар тооцогддог байсан ба 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд тус станцын IV блокт дэлбэрэлт гарснаар агаарт маш хортой цацраг идэвхт бодисууд цацагдсан юм. Хортой цацраг идэвхт бодисын хордлогоос болж хэдэн арван мянган хүн амиа алдсан ба тус ослын хор уршиг хэдэн зуун жил ч үргэлжилнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: AIF.ru

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56038
0 эможи
keyboard_arrow_up