COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдыг шалгалтын үеэр хуулахаас сэргийлж оймс, гутлаа тайлж орох шийдвэр гаргажээ

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

Энэтхэгийн Бихар мужийн эрх баригчид шалгалтын үеэр хуулахаас сэргийлж сурагчдыг оймс, гутал өмсөхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, сурагчид шалгалтын хариу бичсэн цаасаа оймс, гутландаа нууж орох тохиолдол их байдаг аж.

 Энэ жилийн хувьд зөвхөн тус мужид 15 настай 1,8 сая хүүхэд аравдугаар ангийн төгсөх шалгалт өгөх юм байна. Бихар муж нь сурагчид шалгалтын үеэр хуулдаг гэдгээрээ алдартай. Тийм ч учраас шалгалтын өмнө сурагч нэг бүрийн биед нэгжлэг хийх бол шалгалтын үеэр хяналтын камераар ажиглах аж. 

Хэрвээ шалгалтад ирэхдээ оймс, гутал өмссөн байвал оруулахгүй байх шийдвэр гаргажээ. 2016 онд Бихар мужийн эрх баригчид шалгалтын үеэр хуулж байгаад баригдвал өндөр торгууль ногдуулж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргаж байсан билээ. 

Шилдэг сурагчдын нэг 17 настай охиныг хуулж байж магадгүй хэмээн сэжиглэж баривчилж байсан бөгөөд дахин шалгалтад охин унаж байжээ. Мөн 2013 онд шалгалтын үеэр хуулсан шалтгаанаар 1600 сурагчийг сургуулиас хөөж байсан байна. Үүгээр зогсохгүй хүүхдүүддээ хуулахад нь тусалсан 100 гаруй эцэг, эхийг шоронд хорьжээ.

Энэтхэгт амжилтад хүрэхийн тулд сургуульдаа онц сурах зайлшгүй шаардлага бий. Хэдийгээр хүүхдүүд уншиж бичиж сурч байгаа боловч ихэнх сургуулийн багш нарын чадвар тун сул хэвээр байгаа нь том асуудал болжээ.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54216
1 эможи
keyboard_arrow_up