COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Стефано Боэригийн анхны модоор бүрхэгдсэн орон сууцны төсөл

2018 оны 2 сарын 22

Италийн архитектор Стефано Боэри нь Айндховен дахь нийтийн орон сууцанд ой модны загварыг оруулж хямд боломжийн өртгөөр ногоон байшинд амьдарч болохыг хүн төрөлхтөнд харуулж чадсан.

Arslan.mn

Модоор бүрхэгдсэн барилгыг нэршлээр нь босоо ой гэж дуудаг байна.

Тэрбээр нь өмнө Милан хотод Боост Вертикали гэх цөөн хүн амьдрах боломжтой модоор бүрхэгдсэн тагттай барилгыг бүтээж байсан бөгөөд үүнтэй адил шинээр Трудо босоо ой хэмээх нэртэй 19 давхар бүхий барилгыг барихаар төлөвлөжээ. Өмнө нь хүмүүс энэ төрлийн барилгыг ашиг олох гэж барьдаг байсан бол энэ удаагийн төсөлд Голландын амьдралын боломж доогуур бүлэгт зориулж 125 айлын орон сууцыг боломжийн үнээр түрээслэхээр болжээ. Эдгээр орон сууц нь дотроо нэг унтлагын өрөөтэй учир голдуу ганц бие ажилчид, хосууд, залуучуудад тохиромжтой юм. Трудо ойн фасадын техникийн шийдлийг нь оновчтойгоор шийдэж, зохих төсөвтөө багтаан, угсармал байдлаар барихаар төлөвлөсөн.

ХОЛБООТОЙ : Дэлхий дээрх шилдэг ногоон барилгуудын жишээ

Arslan.mn

Стефано Боэри нь өөрийн өмнө нь хийсэн Айндховен өндөр барилгаа "Уур амьсгалын өөрчлөлт, орон сууцны хомстолтой асуудлуудыг хослуулан шийдэж болно гэдгийг баталсан" гэж хэлж байжээ.

Шинээр хийгдэх барилга нь 75 метрийн өндөр, тагттай ба 70-д өөр төрлийн ургамал, модыг дотор нь байрлуулах юм. Мөн орон сууц болгон 50 м2 бүхий талбайтай бөгөөд 4 метр квадрат тутамд нь 1 мод болон ургамал, бут сөөг тарьсан байхаар төлөвлөжээ.  Үүний үр дүнд нийт 125-д  мод болон 5200 гаруй ургамлыг тарих боломжтой болж байгаа юм.

Стефано Боэри  нь Голландын Утрехт хот, Швейцарийн Лозанн хот, Хятадын Нанжин зэрэг хотуудад ойгоор бүрхэгдсэн орон сууцуудыг барьж дууссанаасаа хойш олон тооны ургамлаар бүрхсэн байгууламжуудыг нэмж барихаар төлөвлөж байна. Мөн тэрбээр хэвлэл мэдээлэлд Хятадад босоо ойгоор хотыг бүхэлд нь хамруулах талаар болон Ангараг гариг дээр колони байгуулах тухай хачирхалтай гэмээр алсын хараагаа танилцуулж байжээ.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54165
3 эможи
keyboard_arrow_up