COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2017 оны хамгийн муу нууц үгээр “123456” тав дахь жилдээ дахин тодорчээ

2018 оны 1 сарын 03

 

Мэдээллийн аюулгүй байдлын SplashData компанийн мэргэжилтнүүд 2017 оны хамгийн муу 25 “нууц үг”-ийг тодруулжээ.

Энэ жил “123456” гэсэн нууц үг шилдгээр шалгарсан нь 2013 оноос хойш тав дахь жилдээ шалгарсан үзүүлэлт юм. Харин дэд байранд дөрвөн жил дараалан хоёрдугаарт орсон “password” гэх нууц үг оржээ.

Оны хамгийн сул 25 нууц үгсийн жагсаалтад дээрх хоёрын хосолмол хувилбарууд нийт 23 байрыг нь эзэлсэн байна. Эхний тавд дээрх хоёрын араас “12345678”, “qwerty”, “12345” гэсэн нууц үгнүүд оржээ.

Жагсаалтыг гаргасан компани мэдээлэхдээ “хүмүүсийн бараг 10 хувь нь жагсаалтад орсон 25 нууц үгний ядаж нэгийг нь хэрэглэж байна” гэсэн бол бараг 3 хувь нь дан ганц “123456” гэх нууц үгийг хэрэглэдэг болохыг тогтоосон байна.

Хамгийн муу нууц үгсийг тодруулахдаа голдуу Хойд Америк, Баруун Европын хэрэглэгчдийн мэдээллийг ашиглажээ. Ийм жагсаалтыг гаргах болсон шалтгаан нь хүмүүсийг мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарал тавьдаг болгох зорилготой гэж тус компанийн гүйцэтгэх захирал Морган Слэйн хэлж байна.

2017 оны хамгийн муу 25 нууц үг:

  1. 123456 (2016 онд бас тэргүүлсэн) 
  2. password (байраа хадгалсан) 
  3. 12345678 (нэг байр дэвшсэн) 
  4. qwerty (хоёр байр дэвшсэн) 
  5. 12345 (хоёр байр доошилсон) 
  6. 123456789 (шинээр орж ирсэн) 
  7. letmein (шинээр орж ирсэн) 
  8. 1234567 (байраа хадгалсан) 
  9. football (дөрвөн байр доошилсон) 
  10. iloveyou (шинээр орж ирсэн) 
  11. admin (дөрвөн байр дээшилсэн) 
  12. welcome (байраа хадгалсан) 
  13. monkey (шинээр орж ирсэн) 
  14. login (гурван байр доошилсон) 
  15. abc123 (нэг байр доошилсон) 
  16. starwars (шинээр орж ирсэн) 
  17. 123123 (шинээр орж ирсэн) 
  18. dragon (нэг байр дэвшсэн) 
  19. passw0rd (нэг байр доошилсон) 
  20. master (нэг байр дэвшсэн) 
  21. hello (шинээр орж ирсэн) 
  22. freedom (шинээр орж ирсэн) 
  23. whatever (шинээр орж ирсэн) 
  24. qazwsx (шинээр орж ирсэн) 
  25. trustno1 (шинээр орж ирсэн)

Эх сурвалж: Independent

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51813
0 эможи
keyboard_arrow_up