COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхий дахинд хайраа НОТОЛЖ чадсан 10 хос

2017 оны 11 сарын 14
Дэлхийн  алдартай ихэнх хосууд сүр дуулиантайгаар салдаг. Тэгвэл хайраа хадгалж, он удаан жил хамт амьдарч, энэхүү байдлаараа олон сая хүмүүст үлгэр жишээ болж байгаа 10 сайхан хосыг хүргэж байна. 

Майкл Дуглас болон  Кэтрин Зета-Джонс нар 2000 онд гэрлэж одоог хүртэл хамт амьдарч байгаа билээ. Тэд олон насны зөрүүтэй ч хамтын амьдрал нь бат бөх гэдгийг харуулсаар байна.

Холливуудын алдарт хос Курт Рассел болон Голди Хоун нар 32 жилийг хамт өнгөрөөжээ. Тэднийг хамгийн бат бөх харилцаатай, хүчирхэг гэр бүл хэмээн олон сая шүтэн бишрэгчид нь хүндэлдэг билээ. 

Холливуудын нэр жүжигчин Уилл Смит болон  Джада Пинкетт-Смит хамгийн сайхан хосуудын нэг бөгөөд 17 жилийг хамт туулжээ. Тэдний тухай олон сөрөг мэдээлллүд гарч байсан ч гэр бүлээ хамгаалж үлдэж чадсан юм.

Сара Джессика Паркер болон Мэттью Бродерик 24 жилийн түүхээ хамт бичжээ. Тэд 1990 онд болзож эхэлсэн бөгөөд 1993 онд гэр бүл болсон юм. 

Оскарын шагналт жүжигчин Мерил Стрип болон архетектор  Дон Гаммер нар 37 жилийг хамт өнгөрүүлжээ. Тэд 2 охин, 1 хүүтэй бөгөөд хүүхдүүд нь урлагийн салбарт ажилладаг. Хүү Хенри нь хөгжимчин бол охин нь жүжигчин болжээ. 

Боно болон Элисон Хьюсон нар 35 жил хамт амьдарчээ. Тэд 15 настай дунд сургуулийн сурагчид байхдаа бие биендээ дурласан түүхтэй. 

Нэрт жүжигчин Жон Траволта болон Келли Престон нар 24 жил хамт амьдарч, хүчирхэг хос гэдгээ олон сая хүмүүсд харуулж чадсан. Тэдний ууган хүү 2009 онд нас барсан ч тэд энэхүү уй гашууг хамт давсан юм. Одоо тэд 2 сайхан хүүтэй билээ.  

Хью Джекман болон Деборра-Ли Фернесс нар 20 жилийн амьдралаа хамт бүтээжээ. Тэд 1995 онд танилцаж, 1997 онд гэрлэсэн юм. 

Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс болон Рита Уилсон нар 27 жилийг хат өнгөрөөжээ. Том Хэнкс эхнэрийнхээ тухай ярихдаа "Надад хамгаас хайртай 2 зүйл байдаг. Түүнийг нэг нь миний эхнэр хэмээн" хэлжээ. 

Дэлхийн хамгийн алдартай, дэгжин хосуудын нэг хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм болон дуучин, дизайнер Виктория Бекхэм нар 18 жилийн хамт өнгөрүүлжээ. Тэд гурван сайхан хүү, нэг бяцхан гүнжтэй билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
24
haha an post
3
wow an post
4
yay an post
4
sad an post
ouch an post
4
confuse an post
1
angry an post
49640
72 эможи
keyboard_arrow_up