COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зарим оронд виз нь гардаггүй ОДУУД

2017 оны 9 сарын 16

Алдарт дуучин, жүжигчдийн хувийн амьдралын шуугиан, уран бүтээл нь тэдэнд том хохирол учруулах үе байдаг. Твиттерт санамсаргүй хамаагүй юм жиргэх, улс төрийн кинонд тоглох зэрэг олон шалтгаанаар зарим улс орнууд тэдэнд хэчнээн нэр алдартай байсан ч виз гаргаж өгдөггүй байна. Тэгвэл ямар одуудад аль улс ямар шалтгаанаар виз гаргаж өгдөггүй болохыг сонирхоё.

"50 Cent" Хориг тавьсан улс- Канад

Хулиган залуу 50 Cent-ийг Канадад оруулдаггүй. Тэндхийн Засгийн газраас дуучныг зэр зэвсгийн хууль бус наймаанд холбоотой гэж сэжиглэдэг. 2005 онд Канадад концерт тоглох гэсэн боловч Цагдаагийн газраас түүнд “Торонто хотын иргэдэд таны уран бүтээл хэрэггүй” гэж эелдгээр татгалзсан байдаг гэнэ.

Саша Барон Коэн Хориг тавьсан улс- Казахстан

Саша Барон Коэн хэд хэдэн удаа Казахстан орныг дооглон тохуурхсан уран бүтээл хийсэн. Мэдээж түүнийг улс орондоо ирэхийг тэд хориглосон. Гэхдээ саяхан хоригоо цуцалсан сурагтай.

Алек Болдуин Хориг тавьсан улс- Филиппин

Алек Болдуин Филиппинд бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа газар авсан талаар тоглоом болгон ярьсан нь шоглоом болон хувирсан. Алекийг 2009 оноос хойш Филиппинд огт оруулахгүй байгаа.

Брэд Питт Хориг тавьсан улс- Хятад

1997 онд “Түвдэд 7 жил” алдарт кино гарснаас хойш Брэд Хятадад ад үзэгдэж байгаа. Кинондоо хятадуудыг доромжилсон гэж тэд үзсэн юм.

Бейонсе Хориг тавьсан улс- Малайз

Бейонсе Малайзийн эмэгтэйчүүдэд муу нөлөө үзүүлж байна гэсэн шалтгаанаар түүнийг Малайз улсад тоглолт хийх байтугай аяллын визээр орж ирэхийг ч бүрэн хоригложээ.

Парис Хилтон Хориг тавьсан улс- Япон

Хилтоны хэл ам, хэрүүл шуугиан хориг тавиулах шалтгаан болоогүй. Арлын Япон оронд урьд өмнө гэмт хэрэгт орооцолдож байсан хүмүүст хатуу ханддаг. Тэд Хилтоныг Наран оронд ирэх “гавъяагүй” гэж үзсэн хэвээр.

Леди Гага Хориг тавьсан улс- Индонез

Леди Гага царай зүс, хувцас хунараараа Индонезид орох эрхгүй болсон.

Селена Гомес Хориг тавьсан улс- ОХУ

Тоглолтон дээрээ Оросын ижил хүйстнүүдийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах гэж байсан нь илэрч, Оросын виз авч чадаагүй.

Snoop Dogg Хориг тавьсан улс- Норвеги

Хар тамхины хэрэгт байнга холбогдож байсан түүнд Норвегид виз өгдөггүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47094
1 эможи
keyboard_arrow_up