COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гоо сайханд хязгаар байхгүйг баталсан бүсгүйчүүд

2017 оны 9 сарын 12

Дэлхийн хэмжээнд гоо сайхны үнэлэмжийг үндсээр нь өөрчилж чадсан гайхалтай 11 бүсгүй. Тэдний дахин давтагдашгүй гайхалтай дүр төрх, төрөлхийн гоо үзэсгэлэнг та бүхэнд хүргэж байна. Хэзээ ч давтагдашгүй дүр төрх, үзэсгэлэн төгс бүсгүйчүүдтэй танилцана уу.

1. Chantelle Brown-Young

Тэрээр гурван настнайгаасаа хойш арьсны  пигментийн гажиг өвчнөөр шашалж ирсэн билээ. Харин үүнийгээ тэр өөрийн давуу тал болгон дэлхийн хэмжээний модель болж чадсан билээ.

2. Viktoria Modesta

Латвийн дуучин, загвар энэ бүсгүй төрхөөсөө хөлний гажигтай байсан ба 15 удаагийн амжилтгүй мэс заслын дараагаар хөлөө тайруулхаас өөр аргагүйд хүрчээ. Энэ нь түүний урам зоргийг мохоох бус харин ч эсэргээрээ үүнийгээ эерэгээр харж олон хүмүүст урам хайрлаж байна. 

3. Erica Irwin

35 настай Калифорнийн загвар өмсөгч Рика Ирвин дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгчдын нэг гэж тооцогддог. Түүний өндөр 6.7 фут (205 см)

4. Masha Tyelna

Гайхалтай том нүдтэй Украйны загвар өмсөгч бүсгүй. Хүмүүс ихэвчлэн "харийн хүн", эсвэл "үзэсгэлэнтэй элф" хэмээн түүнийг нэрлэдэг.

5. Carmen Dell’Orefice

84 настай хэдий ч үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа модель бүсгүй одоо ч дэлхийн хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, хамгийн алдартай брендүүдийн нүүр царай болж гялалзсаар байна.

6. Jamie Brewer

Дэлхийн анхны дауны синдромтой загвар өмсөгч бөгөөд American Horror Story киногоор олонд танигдсан бүсгүй.

7. Denise Bidot

Дэлхийн хамгийн алдартай XXL  хэмжээтэй Пуэрто-Рикогийн загвар өмсөгч  энэ бүсгүй өдгөө 28 настай билээ. Тэрээр бусад загвар өмсөгч бүсгүйчүүдээс даруй 55 кг илүү жинтэй билээ. Эмэгтэй хүн туранхай байж гэмээн гоо сайхан харагдана гэсэн ойлголтыг няцааж чадсан энэ бүсгүйгээр бахархахгүй байхын аргагүй билээ. 

8. Casey Legler

Дэлхийн хамгийн анхны эрэгтэй хувцас сурталчилах гэрээг зөвшөөрсөн загвар өмсөгч бүсгүй.  Түүний өндөр 188 см бөгөөд түүний богино үсний засалт, хурц шанааны яс зэрэг нь түүнийг яаг л эрэгтэй хүн мэт харагдуулж байгаа биз.

9. Moffy

Түүнийг дараагийн Кейт Мосс ч хэмээн нэрлэдэг. Түүний нүд солир бөгөөд энэ нь түүний эрдэнэс хэмээн үздэг ажээ.

10. Diandra Forrest

Загварын салбар дунд маш хүчтэй төлөөлөл болон гялалзаж байгаа бүсгүй.

11. Lolita, the Black Hannah Montana

Дэлхийг өөрийн нүүрсэн хар арьс, гайхалтай гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж буй топ модель бүсгүй. Түүнийн хар арьст Ханна Монтана гэхэд хэлсдэхгүй биз.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46909
0 эможи
keyboard_arrow_up