COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт гарсан түймрийг унтраажээ

админ
2021 оны 4 сарын 30

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т орших Бэрхийн давааны-Ар гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626247
0 эможи

keyboard_arrow_up