COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ОйлГОЁ-ХҮНдэлье”: Хүчирхийлэгчийн дүр төрх ба хүүхэд нас

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Хүчирхийлэгчийн эцэг хүчирхийлэгч байсан бол хүүхэд, эмэгтэйчүүдэд бяраа гаргах нь эр хүн байхын илэрхийлэл гэж хүүдээ үлгэр жишээ үзүүлж буй хэрэг юм. Эцэг нь эхийг нь хүчирхийлдэг бол хүүхэд нь сэтгэл зүйн хувьд эхтэйгээ илүү холбоотой бөгөөд эхээс нь холдуулах үед байдал илүү хүндэрнэ. Шинжилгээнээс харахад эмэгтэй хүнийг үзэн ядах, түрэмгий хандах эх үүсвэр нь болдог байна. Энэ үед үлгэр жишээ авах хүн, ёс суртахууны хэм хэмжээ зэргийг хамруулж авч үзэх хэрэгтэй.

Шмидбауэрийн (1990) үзэж байгаагаар эхээсээ энгийн хэмжээнд хамааралтай байгаа хүүхэд ч “хүний эрхшээлд” байгаа мэт санагдаж болох бөгөөд үүнийг дээрхтэй адил ойлгож болохгүй юм. Эцгийн засаглал давамгайсан гэр бүлд өсч байгаа хүүхэд байнга эцгийнх нь хүчирхийлэл доор байгаа эхтэйгээ сэтгэл зүйн хувьд илүү холбоотой байх ба энэ нь тухайн хүүхдийг хувь хүн болж төлөвшихөд муу нөлөө үзүүлнэ. Эрэгтэй хүн гэдэг ойлголтыг ямар ч эмэгтэй хүнийг дорд үзнэ гэсэн ойлголттой хамт авч үздэг болохоос өөр аргагүй юм.

Нөгөө талаас эцгийн засаглал давамгайлсан гэр бүлд хэдийгээр ил хүчирхийлэл үйлдэгдээд байхгүй, хүүхэд тийм юм хараагүй ч гэсэн эцэг бүрэн эрхтэй, тухайн гэр бүлийн хүмүүс бүгд эцгээс бүрэн хамааралтай гэдгийг маш сайн ухаарч байдаг. Ийм эрх мэдлийн хатуу системтэй орчинд өсч байгаа хүүхэд бүх дүрэм, хэлсэн үгийг үг дуугүй дагах ёстой бөгөөд буруу, зөв эсэхийг эсэргүүцэх, сэтгэл хөдлөлд автах, дураараа байх боломжгүй тул хувь хүний төлөвшилт нь аюулд ороод байгаа гэсэн үг юм. Тиймээс ийм эрчүүд тогтсон нэг зан чанартай, үзэл бодлоосоо хазайх дургүй, амьдралын тодорхой төлөвлөгөөтэй бөгөөд түүнтэй суусан эмэгтэй түүнийг нь дагаж мөрдөх ёстой болдог.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611227
0 эможи

“ОйлГОЁ-ХҮНдэлье

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up