COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 5 хүн амь насаа алдсан

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас таван хүн нас барж, 556 хүн гэмтэж, иргэдэд 468.5 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн хохирогчдийг авч үзвэл эхнэр, хамтран амьдрагч 548 байсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 684 нь эрчүүд байсан бөгөөд боловсролын хувьд 80.9% нь бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой, 52.1% нь ажилгүй иргэд байсан байжээ. Дээрх тоо баримтаас харвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид нь боловсрол нимгэн, нийгэмд эзлэх байр суурьгүй эрчүүд. Иймээс эрчүүдийн боловсрол ажил эрхлэлтийг сайжруулбал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурах боломжтой гэж албаныхан хэлж байна.

 

Эх сурвалж: МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610234
1 эможи

Зочин
2019-11-09 00:38
Зочин
2019-11-08 13:04
keyboard_arrow_up