COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Амралтын өдрүүдэд 398 гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага бүртгэгджээ

2019 оны 10 сарын 29

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ зурган илэрцүүд

Амралтын өдрүүдэд 398 гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага бүртгэгдсэн. Үүнээс эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол их байна. 

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан: 

Өнгөрсөн амралтын өдөр болон даваа гарагт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 3439 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 10 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл ирсэн. Баянгол, Сонгинохайрхайн дүүрэгт ирсэн мэдээллээс харахад архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэй хүн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага мэдээлэл хэд хэд бүртгэгдсэн. Мөн бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага мэдээллийн дагуу 7 минутын дотор очиж, шалгалт хийхэд хутга бариад хүүхэдрүүгээ дайрсан тохиолдол гарсан. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж, эцэг эхийг баривчилсан. 

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: Т.БАЛХААЖАВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609954
0 эможи

keyboard_arrow_up