Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, толгойг нь өшиглөж хөнөөсөн этгээдэд найман жилийн ЯЛ ОНООЖЭЭ Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, толгойг нь өшиглөж хөнөөсөн этгээдэд найман жилийн ЯЛ ОНООЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 03, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, толгойг нь өшиглөж хөнөөсөн этгээдэд найман жилийн ЯЛ ОНООЖЭЭ

2023 оны 3 сарын 30

 Хадам эгчийгээ мөнгө хулгайлсан хэмээн хардаж, маргалдсаны улмаас толгой руу нь өшиглөж, амийг нь хөнөөжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-н “... Би Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод нөхөр хүүхдийн хамтаар ажиллаж амьдардаг юм. Харин 2022 оны аравдугаар сарын 21-ний шөнийн 03:30 минутын үед манай ээж Ж.М-гийн төрсөн дүү Ж.Л**** миний ... дугаарын утас руу залгаад яаралтай ир, ээж нь нас барсан гэж хэлсэн" юм. Болсон процессын талаар надад хэлээгүй, ингээд Бор-Өндөр хотоос Улаанбаатар хот руу хувийн унаатай шууд гарсан.

Ингээд замдаа явж байхдаа юу болсон талаар дам яриагаар сонсоход хүргэн ах Д.Д-гийн гэрт архи ууж байгаад хоорондоо маргаан үүсгэж улмаар "Д.Д- гэх хүн манай ээжийн толгой руу өшиглөж унагаахад буцаж сэргээгүй, ухаан алдаж улмаар нас барсан" гэдгийг би сонссон юм. Тэгээд өглөө 08 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд ээжийнхээ гэр болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын тэнд байх гэрт нь очиж зул асаачхаад гандан орох гээд явж байхад цагдаагаас дуудаж ирж мэдүүлэг өгч байна. ... 2017 онд манай аав, ээж хоёр салсан. Одоо тус тусдаа амьдардаг. Ээж маань сүүлд Төөгий гэх хүнтэй хамтран амьдарч байсан. Сүүлийн хэд хоног ажлынхаа хажуугаар жолооны курст сурч байсан зан байдлын хувьд ажилсаг хөдөлмөрч, хамт олны нэр хүндтэй, цэвэрч нямбай, сэргэлэн цовоо хүн байсан...Талийгаач ээж маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, цөсний чулууны хагалгаанд орж байсан. Архи согтууруулах ундаа тааруулан хэрэглэдэг ах дүү хамаатан садны хүрээнд тохируулан хэрэглэдэг байсан юм.Тухайн асуудлыг хууль журмын дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д хохирогч нас барсантай холбоотой гарсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч нь нийт 24.308.337 төгрөг төлсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар бичвэр

Эрүүгийн хариуцлагын талаар:

    Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хохирол төлбөр төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү гэсэн санал гаргасан.

    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1094 дугаартай: “...Д.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Д- нь нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрон давчидсан гэх баримт шинжгүй байна. Д.Д- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, ...хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт (2 хавтаст хэргийн 52-53 хуудас)-ээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн байдлын хувьд ял шийтгэл эдлэхэд харшлах өвчин, эмгэггүй болохыг тогтоосон.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

12.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хромон гутлыг шүүгдэгч Д.Д-гийн ар гэрт буцаан олгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст  шилжүүлэх нь зүйтэй.

12.2. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 24,308,337 төгрөг хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдах.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2022.10.22-10.24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2022.10.25-2022.11.23-ны өдрийг хүртэл 29 хоног, нийт цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоно хэмээн үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645761
0 эможи

keyboard_arrow_up