ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Бусдад төвөг учруулахгүй ЖОЛОО БАРЬЦГААЯ

2022 оны 6 сарын 24

Arslan.mn

Автомашин жолоодож сурснаар дуртай цагтаа дуртай газар луугаа явах зэргээр үйл хөдлөлийн цар хүрээ тэлж, өдөр тутмын аж амьдрал илүү баялаг болдог.

Нөгөөтээгүүр жолоо барих нь цаг ямагт аюул дагалддаг бөгөөд нэг л алхам буруу үйлдэл хийвэл буцааж болшгүй харуусалтай үр дүнд хүргэх ч магадлалтай.

Цаашид замын хөдөлгөөнд оролцохдоо та бүхэн замын хөдөлгөөний тогтсон дүрэм журмыг мөрдөнгөө бусад замын хөдөлгөөнд оролцож бусад хүмүүст анхаарал тавих сэтгэлээ орхилгүй, аюулгүй таатай зорчиход хичээл зүтгэл гаргах нь зүйтэй.

Хэдийгээр бидний өнөөгийн аж амьдралыг автомашингүйгээр төсөөлөхийн аргагүй боловч автомашины сайн муу талууд нь их бөгөөд түүний бидэнд өгч буй ашиг тус, тав тухын төлөөсөнд хүний алтан амь нас золиослогдох, байгаль орчин, амьдрах орчинд сөрөг нөлөө үүсэж байгаа нь бодит байдал юм.

Сүүлийн жилүүдэд автомашины хүчин чадал огцом сайжирсан боловч энэ нь эсрэгээрээ хайхрамж болгоомжгүйгээр машин жолоодох явдалд улам түлхэц болж байгаа нь харамсалтай.Жолооны ард суухаар өөр хүн болдог гэсэн яриа байдаг ба машины хурд хүчинд хүний сэтгэлийг урхидах тийм далд хүч нуугдан оршдог болов уу.

Бүх жолооч нар энэ далд хүчинд авталгүй уужуу тайван жолоодохгүй л бол аюулгүй, амгалан тайван орныг бүрдүүлэх боломжгүй.

-Харилцан зам тавьж өгөх болон бусдад анхаарал тавих чухал.

Автомашин жолоодох үед зам хөндлөн гарч чадахгүй байгаа явган зорчигч ч юм уу туслах замаас орж чадахгүй байгаа машинтай таарах тохиолдол байдаг. Ийм нөхцөл байдалд зөвхөн дүрэмд баригдалгүй, тухайн хүнд анхаарал тавин зам тавьж өгөх нь чухал юм.

Жолоо барих үедээ харилцан зам тавьж өгөх болон бусдад анхаарал тавих тухай сэтгэлдээ шингээн аль аль нь замын хөдөлгөөнд сэтгэл амар, таатай оролцох нөхцөл бүрдүүлэхэд анхаарна.

Нарийн, хөдөлгөөний ачаалал ихтэй уулзвар дээр машин зүүн эргэж чадахгүй, арын машинуудаа хаасан тохиолдлууд их гардаг. Ийм тохиолдолд эсрэг урсгалын машин нь багахан анхаарал хандуулж зам тавьж өгвөл зүүн эргэх гэж буй жолооч туйлын баярлахаас гадна замын хөдөлгөөн ямарваа саадгүй чөлөөтэй үргэлжлэх боломжтой.

Мэдээж замын хөдөлгөөний дүрмийг зөвөөр мөрдөх нь чухал хэдий ч зарим үед дүрэм журмыг даван бусдад анхаарал хандуулах хэрэгтэй ба бусдын нөхцөл байдлыг ойлгож, замын ерөнхий хөдөлгөөнийг уншиж мэдэн харилцан зам тавьж өгч чаддаг уужим сэтгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад төвөг учруулахгүй жолоодлого хийх нь чухал.

Жолоо барих үедээ зөвхөн өөрийн тав тухыг бодолгүй бусад машин, явган зорчигч, зам дагуух айл өрхийн хүмүүсийг ч бодолцон үзэж, машинаа зогсоолд эмх замбараагүй байрлуулах, бусдад тээртэй дуу чимээ гаргах зэргээр төвөг учруулахгүй байхад анхаарцгаая.

Мөн зам дээр хоосон лааз, тамхины иш зэргийг хаях, зөвшөөрөлгүйгээр юм тавих, үлдээх нь бусад хүнд төвөг учруулахаас гадна зам тээврийн осол үүсэх нөхцөл бүрдүүлдэг тул иймэрхүү үйлдэл хийхгүй байцгаая.

Үүнээс гадна зам дагуух айл өрхийн байр сууринд өөрийгөө тавин, машины дуу чимээ, чичиргээгээр тэдэнд хүндрэл учруулахгүй байхаар жолоо барих хэрэгтэй.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
638219
2 эможи

ESUIGEN
2022-06-27 12:59
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зангар
2022-06-25 09:00
Би маш аюултай орчинд зорчдог. Өдөр бүр согтуу этгээдүүд хэдэн арваараа машин барьж хөдөлгөөнд оролцдог. Жолооны үнэмлэх худалдаж авсан хэдэн мянган этгээдүүд жолоо бариад явж байгаа тэднийг алуурчид гэж үзэж болно.Учир нь тэд замын хөдөлгөөний дүрэм мэддэггүй. За тэгээд стандартын зам байхгүйгээс аваар осол их гардаг. Ийм орчинд би амьдардаг. Олон улсын хүний эрхийн байгууллага энэ байдлыг хэрхэн яаж дүгнэж байгааг би тэднээс асууна. Хариу нь ойлгомжтой.
keyboard_arrow_up