БНСУ-д зорчих Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллана БНСУ-д зорчих Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-д зорчих Монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллана

2022 оны 6 сарын 22

Arslan.mnГадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг зургаадугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.

Тэрбээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих хүрээнд эмчилгээний болон хүмүүнлэгийн шугамаар зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.

зураг

 

Эх сурвалж: ГХЯ

Элчин сайд Ли Ё Хун аяллын зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар нааштай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж тус яамнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
638148
27 эможи

Irgen
2022-06-24 11:43
Тэтгэвэрийн группийн хүнд мульт виз олгож баймаар байна
пүүжээ
2022-06-23 13:02
солонгос гарах гэсийн мэдээлэл өгөөч 88180030
Mongol
2022-06-23 12:09
SOLONGOSIIN TAL HUNGUWCHLUH N BITGII HEL HARIN ULAM CHANGARSAN BNA,YAGAD GHER MULITI VISA HUGATSAA N DUUSSAN BSN SHUUD SUNGAH BSN,TATGALZSAN HARIU AWLAA..
Зочин
2022-06-23 12:02
Болж байна. Манай цөөхөн ирээдүйн хүүхэд залуучуудад анхаарахаад өгөөрэй. Дэлхийг хамарсан бодлоготой хүчирхэг зөв сэхээтэнтэй улсдаа .
Зочин
2022-06-23 11:10
удаадаа
Ууган бат
2022-06-23 09:46
Солонгос улсын визнд орход мэдээлэл авий
Oyunchimeg
2022-06-22 21:18
Tetgewer grvpiin hvmvvsiig wizgvi bolgowol zvgeer dna.olon udaagiin wizend tvlhvv anhaarj bgaad bayrtai bn
Zochin
2022-06-22 18:51
Bagadaa 1 jileer wiz darj ugdug bolmoor bna aa
Dashzeveg Otgonbayar
2022-06-22 13:06
Олон удаа виз мэдүүлж чигэгднл болж байгаа асуудлыг 1 удаадаа 1 жил эсвэл 3 жилээр дарж өгмөөр байна.
keyboard_arrow_up