Шатахуун ачсан галт тэрэг Суховская өртөөнөөс Монголруу хөдөлжээ Шатахуун ачсан галт тэрэг Суховская өртөөнөөс Монголруу хөдөлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шатахуун ачсан галт тэрэг Суховская өртөөнөөс Монголруу хөдөлжээ

2021 оны 9 сарын 25

Arslan.mn

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээврийн талаар УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлсөн бөгөөд өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр боллоо.

Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхлээд байна.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631237
8 эможи

Зочин
2021-09-26 11:33
АХ НАР ТИЙМ МУУ ХҮМҮҮС БИШ МОНГОЛЧУУД Ч САЙН АН - ХЭДЭН
Амгалан баатар
2021-09-25 22:54
Аашгүйдээ
Хөрш 2 орондоо баярлалаа
2021-09-25 22:46
Овоошдээ манай дарга нарыг будилцгаан бужигнаж байхад бодож үзээд өрөвдсөн байнаш дээд. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас, тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр гэж. Аргагүйл харж үзэж бнадаа. 2 хөрш минь
keyboard_arrow_up