Оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байна Оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байна

2021 оны 9 сарын 21

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар санаачлан Баянхонгор аймгийн оюунлаг 1000 оюутанд тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Тэтгэлэг олгох үйл ажиллагаа үе шаттай явагдаж байгаа бөгөөд өнөөдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 орчим залуус Төрийн ордонд, гишүүдээс тэтгэлгээ гардан авлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Хамгийн зөв ажил оюутан залуусаа дэмжих, хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулах хөрөнгө юм гэж А.Адъяасүрэн гишүүн бид хоёр үзээд, Баянхонгор аймгийнхаа оюунлаг 1000 залууст тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн. Бид хоёрын хувьд хоёулаа хувийн хэвшилд ажиллаж, ажил олгогч, татвар төлөгч байсны хувьд хөрөнгийн эх үүсвэрийг хувиасаа санхүүжүүлж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Түүнчлэн тэтгэлэг олгох оюутнууддаа ямар нэг шалгуур тавиагүй, цар тахлын энэ үед тухайн хүнд, ар гэр, аав ээжид нь санхүүгийн дэмжлэг болгох зорилгыг нэн тэргүүнд тавьсан. Хамгийн гол нь залуус та нар сургуулиа амжилттай төгсөөд аймаг орон нутаг, улсаа хөгжүүлэх боловсон хүчин болоорой гэж захив.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Амжилттай явна гэдэг бүхний түрүүнд явахын нэр биш. Биеэ дайчилж хамгийн сайнаар ажиллаж, суралцахыг хэлдэг юм шүү. Бид оюутан залуусаа дэмжиж ийнхүү тэтгэлэг олгож байгаа нь та нарт итгэл хүлээлгэж байгаа хэрэг. Хонгор нутгийнхаа, Монгол Улсынхаа нэрийг гаргасан дэлхийн хүмүүс болоорой” хэмээн захив.

УИХ-ын гишүүдийн санаачилсан тэтгэлэгт хөтөлбөр жил бүр уламжлал болон хэрэгжиж байгаад оюутан залуус талархлаа илэрхийлэв.

Тэтгэлэг гардан авсан Баацагаан сумын харьяат МҮИС-ийн эрх зүйн 4 дүгээр курсын оюутан Л.Эрдэнэсүрэн "Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн төгсөх жилдээ хоёр гишүүнээсээ тэтгэлэг гардан авсандаа туйлын баяртай байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт залуустаа баяр хүргэе. Нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж, улам сайн суралцаарай гэж хүсье" гэлээ.

нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно4 хүн, сууж буй хүмүүс болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631123
0 эможи

Иргэн
2021-09-21 18:59
Бодлогогүй ажил үр дүнгүй.
keyboard_arrow_up